Тахианы мах импортлогч компаниудаас зөрчил илрэв

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Тахианы мах импортлогч компаниудаас зөрчил илрэв

Тахианы мах импортлогч компаниудаас зөрчил илрэв

БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу өвчин /H5N1/ гарсантай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас тахианы мах импортлогч таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьсан байна. Уг шалгалтаар тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтад бүдэрчээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тахианы мах импортлогч аж ахуйн нэгжүүд нь мах, махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу өрж хураагаагүй, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтөлдөггүй, мах хадгалах агуулахын хэм, агаарын харьцангуй чийглэгт хяналт тавьж бүртгэл хөтөлдөггүй, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, дотоод хяналтын журам баталж мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илрүүлжээ. Иймд хяналт шалгалтыг үргэлжүүлэн зохион байгуулахаар болсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж