ОХУ зэвсгийн хяналтын тухай гэрээгээ сунгахыг хүсч буй ч АНУ үл тоож байна

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

ОХУ зэвсгийн хяналтын тухай гэрээгээ сунгахыг хүсч буй ч АНУ үл тоож байна

ОХУ зэвсгийн хяналтын тухай гэрээгээ сунгахыг хүсч буй ч АНУ үл тоож байна

"Москва "New START(strategic arms reduction treaty)" цөмийн зэвсгийн хяналтын тухай гэрээгээ ямар ч урьдчилсан болзолгүйгээр сунгахад бэлэн байгаагаа илэрхийлсэн ч АНУ энэ тухай ярилцахаас зайлсхийсээр байна" хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярьжээ.

АНУ, ОХУ-ын стратегийн зэвсэг бууруулах тухай гэрээний хугацаа нэг жилийн дараа дуусах аж. Гэвч АНУ энэ талаар үл тоомсорлож байгаа учир хоёр улс гэрээг сунгах эсэх талаар дорвитой ярилцаж чадаагүй байгаа хэмээн Лавров "Российская Газета" сонинд ярьжээ.

Москвагийн байр суурь тодорхой. Москвагийн зүгээс гэрээг одоо байгаагаар нь сунгахад бэлэн гэдгээ дээд албан тушаалтнууд болон Ерөнхийлөгч Владимир Путин нар хэд хэдэн удаа илэрхийлсэн. Харин АНУ үүний оронд БНХАУ-ыг гэрээнд татан оролцуулах санаатай байна.

Бээжин уг гэрээнд нэгдэхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Учир нь БНХАУ-ын цөмийн зэвсгийн бодлого АНУ, ОХУ-ынхаас тэс өөр. Бодит тоо баримтаас үзэхэд, тэд хэвийн гэж үзэх тооноос дэндүү доогуур байна. Хэрвээ БНХАУ гэнэт бодлоо өөрчилбөл ОХУ-ын зүгээс олон талт хэлэлцээнд оролцоход бэлэн. Гэвч ОХУ БНХАУ-ыг ятгахгүй. Хэрвээ америкчууд энэ гэрээг БНХАУ-гүйгээр сунгахгүй гэж үзэж байгаа бол өөрсдөө ятгах хэрэгтэй" хэмээн Лавров тайлбарласан байна.

Үүнээс гадна ОХУ, АНУ, БНХАУ-аас гадна цөмийн зэвсэгтэй улсууд бий гэдгийг Лавров сануулаад, хэрвээ олон талт хэлэлцээ хийх гэж байгаа бол бусад улсуудыг ч оролцуулах хэрэгтэйг онцолжээ. Их Британи, Франц, Энэтхэг, Пакистан болон өөр хэд хэдэн улс цөмийн зэвсэгтэй бөгөөд ОХУ бүгдтэй нь хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэнэ.

"Олон талт хэлэлцээг үнэхээр хийж эхлэлээ ч энэ нь маш урт хугацааны үйл явдал болох болно. Их ноцтой асуудал тул хэдхэн сар хэлэлцээд шийдчихэж болохгүй. Тиймдээ ч гэрээг аюулгүйн сүлжээ болгох тал дээр чухалчлан ажиллах хэрэгтэй" хэмээн Лавров энэхүү гэрээг цаашид сунгаснаар Вашингтон, Москва аль аль нь "олон улсын стратегийн тогтвортой байдлын хууль ёсны хэрэгслийг устгасан" хэмээн буруутгагдахаас зайлсхийх ашигтай хэмээн тайлбарлажээ.

Мөн Москвагийн зүгээс гэрээнд өөрсдийн цоо шинэ, орчин үеийн баллистик болон хэт авианы пуужингуудаа тусгахад бэлэн байгаа ажээ. АНУ бидний шинэ зэвсгүүдийг сонирхож байна. "Харин бидний зүгээс гэрээнд Авангард, Сармат зэрэг зэвсгүүдийнхээ талаар тусгахад манай арми бэлэн гэдгээ мэдэгдсэн. Мэдээжийн хэрэг бид шинэ зэвсгээ болон бусад орнуудын зэвсгийн талаар хэлэлцэхэд бүрэн бэлэн байна. Харин хэрвээ тэд биднийг зэвсгээ багасгахыг уриалсан хэрнээ өөрсдөө шинэ зэвсэг боловсруулсаар байвал тэр нь ямар ч үр дүнд хүрэхгүй л болов уу" хэмээн Лавров хэлжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж