Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулганд болсон Зэвсэгт хүчний 2019 оны Туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, сонирхлоо.

Тэмцээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 80, 85 кг-ийн жингийн тамирчдад болон тэмцээний нэгдсэн дүнгээр шалгарсан анги байгууллагад шагнал гардуулж, баяр хүргэсэн юм.

МӨН ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ТӨГСГӨЛД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, тамирчид аа!

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйл хэргийн анхны шанг татсан хүмүүс бол цэргийнхэн байдаг. Жанжин Д.Сүхбаатар 1921 онд 30 дугаар тушаалаар цэргийн анги нэгтгэлүүдийн дэргэд биеийн тамирын талбай бэлтгэх, гимнастик, дүүжин, савлуур, модон моринд харайлт, сонс эргэх зэрэг биеийн тамирын төрлүүдийг дэлгэрүүлэх, гимнастикийн дасгалыг цэргүүдээр тогтмол хийлгэж байх журам тогтоож байсан түүхэн баримт байдаг.

Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгээхэн чухал чиглэл бол цэргийн сургалт, бэлтгэл тэр дундаа бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх юм. Цэргийн алба хаагчдыг цэргийн хэрэгт боловсорсон, бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй болгон төлөвшүүлэх үйл ажиллагаанд цэрэгжлийн спортыг системтэй хөгжүүлэх нь чухал юм. Тэр дундаа өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргаж байгаа туухай өргөлтийн төрөл нь хөрөнгө, мөнгө материаллаг бааз бага шаарддаг боловч цэргийн алба хаагчдын тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлж, хүч тэнхээ суулгадаг өндөр үр дүн, ач холбогдолтой төрөл бөгөөд дээрх зорилтыг хангахад томоохон түлхэц болох боломжтой төрөл гэж би үзэж байна.

Цаашид цэрэгжлийн спортыг зөвхөн тамирчдын болон спорт сонирхогчдын хүрээгээр хязгаарлахгүй бүх нийтийн үйл хэрэг болгохын төлөө тодорхой алхмуудыг хэрэгжүүлэх шаардлага бий. Энд төсөв хөрөнгийн асуудал ярихаасаа илүүтэйгээр зохион байгуулалтын тухайлбал, цэргийн алба хаагчдын дунд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлж байх үүрэгтэй цэргийн спорт, урлагийн мэргэжлийн байгуулагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой байршуулах шаардлага байгааг судлан шийдвэрлэх хэрэгтэй.

Өнөөдрийн тэмцээнд амжилттай оролцож, хувийн амжилтаа ахиулсан, баталсан Зэвсэгт хүчний тамирчиддаа баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж