Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ныг дуустал засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулсан билээ.
Цэргийн бүртгэл:
- Баянгол дүүрэг- 91.8 хувь
- Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
- Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
- Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
- Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
- Хан-Уул дүүрэг- 94.6хувь
- Налайх дүүрэг- 95.9 хувь
- Багануур дүүрэг- 97.6 хувь
- Багахангай дүүрэг- 98.3 хувьтай хамрагджээ.
Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгуулсан байна. Мөн халдварт өвчин гарч, Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 5-наас 15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэх аж. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 мянган төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Э.БУРАМ
Зочин 2020-02-10 202.9.46.24
Цэргийн нас буюу 27 нас өнгөрсөн хүмүүсийг ингэж бүртгэж татвар төлөгчдийн мөнгө, иргэд болон бүртгэлийн байгууллага, хорооны ажилчдын ажлын ачааллыг нэмэгдүүлэх шаардлага байхгүйдээ. Дарга сайд улсууд өөрсдөө бүртгүүлдэггүй байж ч магад.
baagii 2020-02-10 202.126.89.60
oron nutagt yah yum bol
Зочин 2020-02-10 202.131.225.197
Одоо энэ цэргийн бүртгэлийг болимоор юм. Жил болгон ингэж бүртгэх ямар хэрэг байна. Бүртгэл данс нь бэлэн байж байгаа шүү дээ. Нөгөө цахим засаглал юу болов. Ингэж бүртгэхийн ач холбогдол нь яг юу юм?
Зочин 2020-02-10 66.181.161.68
Юм мэдэхгүй бол дуугуй л байж сур.чи ганцаараа ухаантай гэж бодоо юу…
Зочин 2020-02-10 202.131.235.198
ЗХУ, ОХУ болон СНГ- д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас: 88671597