Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 7-ныг дуустал засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулсан билээ.
Цэргийн бүртгэл:
- Баянгол дүүрэг- 91.8 хувь
- Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
- Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
- Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
- Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
- Хан-Уул дүүрэг- 94.6хувь
- Налайх дүүрэг- 95.9 хувь
- Багануур дүүрэг- 97.6 хувь
- Багахангай дүүрэг- 98.3 хувьтай хамрагджээ.
Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгуулсан байна. Мөн халдварт өвчин гарч, Нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамжаар хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 5-наас 15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэх аж. Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 мянган төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Э.БУРАМ