Оросын дипломат алба түүхэн үнэнийг гуйвуулж байгаатай тэмцэж буй нь

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Оросын дипломат алба түүхэн үнэнийг гуйвуулж байгаатай тэмцэж буй нь

Оросын дипломат алба түүхэн үнэнийг гуйвуулж байгаатай тэмцэж буй нь

Энэхүү нийтлэлийг ОХУ-д жил бүрийн 2-р сарын 10-нд тэмдэглэдэг Дипломат ажилтны өдөрт зориулсан болно. 2002 оны аравдугаар сарын 31-нд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү өдрийг тунхагласан нь дотоодын дипломат албаны гавьяаг Оросын төр засгийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг хэмээн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл билээ.

Өдгөө манай дипломатчид үндэснийхээ аюулгүй байдлыг болон улс орныхоо шат шатны хөгжил дэвшлийг хангахад таатай нөхцөлүүдийг бүрдүүлж, олон улсын эрх зүйг тодорхойгүй болгохын эсрэг болон дэлхийн цэрэг-улс төрийн тогтвортой байдлын гэрээний тогтолцоог нураахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон талт бодлогыг хэрэгжүүлсээр байна. Орос Улс гадаад бодлогын бие даасан чиглэлийг баримталж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэгдмэл зорилтуудыг дэвшүүлж, олон улсын тулгамдсан асуудал, мөргөлдөөнүүдийг дэлхийн нийгэмлэгийн хамтын хүчээр ба оролцогч талуудын тэргүүлэх оролцоотойгоор үр дүнтэй шийдвэрлэх саналуудыг тууштай дэвшүүлдэг. Түүнчлэн сонирхлоо илэрхийлсэн бүх улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд, түүний дотор «Их хорийн бүлэг», БРИКС, ШХАБ, ХАБГБ, ЕАБХАБ-ын ажилд идэвхтэй оролцдог.

2020 онд Дэлхий даяар хоёр чухал ойг тэмдэглэх гэж байгаа ба энэ нь Аугаа эх орны дайны ялалтын буюу Дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл болсны, мөн НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой юм. ОХУ нь нацизмыг ялан дийлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн болон Дэлхийн байгууллагыг үндэслэсэн улсуудын нэг учир бидний хувьд эдгээр үйл явдлуудын түүхэн холбоо нь онцгой ач холбогдолтой юм.

Фашизмыг ялж, хамтын Ялалтын төлөө хамгийн их хохирлыг амссан манай улсын эсрэг «түүхэн түрэмгийллийг» илт явуулж буй нь нууц биш болсон ба уг ажиллагааны ихэнх оролцогчид нь үүнийг улс төрийн болон олон улсын бусад тодорхой зорилгоор хийж байгаа нь маргаангүй. Тодруулбал, энэ нь ЗХУ-ын залгамжлагч болох орчин үеийн Орос Улсыг харлуулах, Гитлерийн дэглэмийг өөгшүүлсэн өөрсдийн улс орнуудын муу муухайг нуун дарагдуулах, нео-нацистуудын адгийн үйлдлүүдийг зөвтгөх, ард түмнүүдийн түүхэн дурсамжийг, түүний дотор чөлөөлөгч дайчин баатруудын хөшөө дурсгалуудыг бохир аргаар устгах тэмцлээ зөвтгөх гэсэн оролдлогууд юм. Мөн зарим улс орнууд нь Дэлхийн 2-р дайныг дэгдээгч гэмт улсууд нь фашист Герман болон Зөвлөлт Холбоот Улс хэмээн дэмийрэхдээ тулаад байна.

Хоорондоо уялдаа холбоогүй мэт замбараагүй эдгээр олон арга хэмжээнүүд нь үнэн хэрэгтээ стратегийн ганц зорилготой ба энэ нь орчин үеийн дэлхийн дэг журмын үндэс болсон олон улсын харилцааны Ялтын системийн нэр хүндийг унагаж, «Дүрэмд суурилсан дэг журам» хэмээх шинэ үзэл баримтлалаа тулган ялуулах нөхцөлүүдийг бүрдүүлэхэд оршиж байна. Үнэндээ бол энэхүү «Дүрэмд суурилсан дэг журмыг» тусгаар улс орнууд ч биш, хэдхэн үндэстэн дамнасан корпорацууд турхирч байгаа билээ. Тиймээс хэн нэгэн нь «дүрэмд суурилсан дэг журам»-тай холбоотой аливаа баримт бичигт гарын үсэг зурж, эсвэл баталж байхдаа юуны тухай ярьж хэлэлцэж байгаагаа сайн ойлгож, мэдэж байх хэрэгтэй.

Үүнтэй холбогдуулан түүхэн үнэнийг хадгалах чиглэлээр манай дипломатчуудын хийж буй ажил, тэр дундаа холбогдох баримт бичгүүдийг олон улсын байгууллагуудад сурталчилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. Уламжлалын дагуу НҮБ-ын тавцан дээр нацизмыг алдаршуулахтай тэмцэх тухай ОХУ-ын боловсруулан тогтоол нь өргөн хүрээний дэмжлэгийг авсаар ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган нь Дэлхийн 2-р дайны ялалтын 75 жилийн ойтой давхцаж байгаагийн улмаас Орос Улс нь Азербайжан, Армен, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай хамтран чуулганы хүрээнд «Дэлхийн 2-р дайн дууссаны 75 жилийн ой» гэсэн асуудлыг тусад нь хэлэлцэх саналыг оруулсан билээ. Энэхүү сэдвийн хүрээнд 2020 оны 5-р сарын 9-ний хавьцаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ёслолын чуулганыг тусад нь зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ОХУ-ын Гадаад хэргийн яамны Архивын алба идэвхтэй ажиллаж, Холбооны Архивын газартай хамтран Дэлхийн 2-р дайны үеийн бүхий л асуудлуудыг, түүний дотор дайн дэгдэхийн өмнөх үеийн түүхэн баримт бичгүүдийг олж тогтоох маш их төвөгтэй, өргөн хүрээний ажлыг хийж гүйцэтгэж байна. Эдгээр нотолгоо баримтуудыг манай улсын төр засгийн хамгийн өндөр түвшний байр суурийг түүхийн талаас тайлбарлахад хэрэглэж байгаа ба уг материалууд нь Оросын болон олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн үнэт хөрөнгө болоод байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дайны өмнөх үеийн түүхийн асуудлуудын тухай ярихдаа Оросын Гадаад хэргийн яамны архивд хадгалагдаж буй эдгээр баримт бичгүүдэд тулгуурласан.

ГХЯ-ны архивд хадгалагдаж буй Эх орны дайны үеийн давтагдашгүй өвөрмөц энэхүү баримт бичгүүдийг Ялалтын 75 жилийн ойд зориулан нийтлэх гэж буй «Дипломат фронтууд» цомогт багтаана. «1939. Дэлхийн 2-р дайны эхлэл» үзэсгэлэн болон интернет төсөлд зориулан ГХЯ-ны архив нийтдээ 300 гаруй өвөрмөц баримт бичгүүдийг гаргаж өгчээ. Энэ оны 4-р сард Холбооны архивын агентлагийн ивээл дор «Сталин, Черчилль, Рузвельт» өргөн хэмжээний үзэсгэлэнг толилуулах гэж байгаа ба түүний бэлтгэл ажилд ОХУ-ын ГХЯ идэвхтэй оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь Зөвлөлт Холбоот Улс Гитлерийн эсрэг эвслийн тэргүүлэх гүрнүүдтэй өрнүүлэх хамтын ажиллагаагаа өндрөөр үнэлж, харин тэдгээр орнуудын удирдагчид нь фашизмыг ялахад Улаан арми чухал үүрэг гүйцэтгэж байсныг хүлээн зөвшөөрч байсныг батлах болно. Дэлхийн 2-р дайны эхлэл, замнал, үр дагаврыг ойлгоход та бидний хамтын Ялалтын ойд зориулсан ёслолын арга хэмжээнүүдийн хүрээнд нээлтээ хийсэн  «Халхын Гол – 1939» Монгол-Оросын түүхэн баримтат үзэсгэлэн нь ихээхэн ач холбогдолтой байсан билээ. Орчин үеийн Оросын түүхчид Халхын гол дээр болсон тэрхүү үйл явдлуудыг Дэлхийн 2-р дайны бэлтгэл сургуулилт байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын ГХЯ-ны гадаад улс орнуудад байрлах төлөөлөгчдийн газруудаар дамжуулан дурсгалт, ёслолын, мэдээллийн болон соёлын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэдгээрийн дотор албан ёсны хүлээн авалтууд, баярын хурлууд, ахмад дайчидтай уулзаж, тэднийг ойн медалиудаар шагнах болон Зөвлөлтийн цэргүүдэд зориулсан хөшөө дурсгалуудын хажууд явуулах ёслолын ажиллагаанууд, бага хурлууд, төрөл бүрийн тэмцээнүүд, гэрэл зургийн үзэсгэлэнгүүд, баримтат болон бусад киноны наадмууд, Аугаа их Эх орны дайны сэдэвтэй Зөвлөлтийн болон Оросын шилдэг кинонуудын үзвэр, баярын концертууд зэрэг бусад олон арга хэмжээнүүд байх ба, мэдээжийн хэрэг, гадаад улс орнуудын нутаг дэвсгэр дээр үлдсэн Оросын (Зөвлөлтийн) цэргүүдийн оршуулгын газруудыг тохижуулах ажилд онцгой анхаарал хандуулах болно. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн нийгэмлэгүүд, холбоодоор дамжуулан нийгэм, улс төрийн олон тооны, түүний дотор «Гэгээн Георгийн тууз», «Гэгээн дурсгалын харуул», «Мөхөшгүй хороо» арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

Оросын дипломат албанаас Монголын чиглэлд явуулах өдөр тутмын ажил нь энэ оны 2-р сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дэвшүүлсэн буюу Оросын «эртний болон цаг хугацааны сорилтуудыг даван туулсан итгэлт анд»-тай байгуулсан улс төрийн харилцаагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын шинэ төслүүдээр бэхжүүлэх тухай зорилгоор зохицуулагдаж байна.

Оросын дипломатчууд нь хичээл зүтгэл гаргаж буй дэлхийн бүх улс орнуудтай, тэр дундаа НҮБ зэрэг олон улсын хамтын ажиллагааны тавцангууд дээр харилцаа холбоогоо бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласаар байх болно.

Монгол Улс дахь

Оросын Холбооны Улсын

Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж