Та витаминуудын химийн нэршлийг мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Та витаминуудын химийн нэршлийг мэдэх үү?

Бид олон төрлийн витаминыг нэрлэж чадна. Гэхдээ тэдний химийн нэршил, хүний биед ямар нөлөө үзүүлдгийг төдийлөн мэддэггүй. Жишээ нь витамин РР буюу никотины хүчил нь хүний бие махбодод илч үүсгэх, арьс, салст бүрхүүлийг уургаар хангах үйлчилгээтэй байдаг аж. Ингээд витаминуудын химийн нэршил болон хүний биед үзүүлэх нөлөө, дутагдвал ямар шинж тэмдэг илэрдэг талаарх мэдээллийг танд хүргэе.


Витамин А – Ретинол

Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Лууван, улаан хулуу /Pimking/, туна загас, манжин, буурцаг /spinach/, загас, өндгөнд их хэмжээтэй агуулагддаг. Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад нөлөөлж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.

Витамин Д – Кальциферол

Энэхүү аминдэм нь загасны тос, загасны түрс, үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Витамин Д нь олон төрлийн өвчний эрсдлээс сэргийлдэг. Тухайлбал ясны сийрэгжилт, рахит, зүрхний шигдээс, чихрийн шижин, бронхит багтраа, цус харвалт, хорт хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдгийг эрдэмтэд тогтоосон байна.

Витамин Е – Токоферол

Витамин Е нь эмийн мембраны чөлөөт радикалуудаас хамгаалдаг хамгийн идэвхтэй антиоксидант юм. Уг витамин нь хоол боловсруулах замд өөх тос шингэх шимэгдэх явцыг хэвийг болгоно. Холестерин зэрэг бага нягтшилт липопротеидүүдийн исэлдлийг багасгадаг. Энэ үйлдлүүд нь зүрх судасны системийн хэвийн ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Мөн инсулин, триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчин, судас хатууралт, цус өтгөрөлтийн хүндрэлээс хамгаалдаг.

Витамин B1 – Тиамин

Витамин В1-н дутагдлын үед хоолны дуршил буурч биеийн жин буурна. Мөн дотор муухайрч, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, зүрх томордог байна. Витамин В1 нь гурвалжин будаа, гахай, үхрийн мах, шинэ вандуй, буурцаг, талх зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг байна.

Витамин B2 – Рибофлавин

Витамин В2 дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших, толгой эргэх, үс унах, нойр муудах, гэрэлд цочимтгой болох, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.

Витамин B3 – Ниацин

Витамин В3-н дутагдлын үед арьс шархламтгай болох, гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах, хоолонд дургүй болох, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 нь тахианы цээж мах, үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцэгт байцаа, лууван, эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэд элбэг байдаг.

Витамин 5 – Пантотений хyчил

Энэхүү витамин нь амуу буудай, мөөг, яргай загас, талх исгэгч, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах, хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

 

Витамин В6 – Пиридоксин

Уг витамин нь цусан дахь гемоцистиний түвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Витамин В6 дутагдахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Гадил жимс, тахиа, үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.

Витамин В12 – Цианокобаламин

Судалгаагаар ихэнх залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна. Өндөр настнуудын 12-15% нь энэ витамины дутагдалтай байдаг аж. Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогтмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг байна. Цус багадалт, ходоод гэдэсний өвчтэй хүмүүс энэ витамины дутагдал нийтлэг байдаг.

Витамин Н – Биотин

Биотин нь уураг өөх тосны солилцоонд чухал үүрэгтэй усанд уусдаг витамин бөгөөд бие дэх биотин дутагдсанаар үс хумс арьсанд асуудал үүсч хагтах, хумс хугарах, үсний ширхэг нарийсч өнгөө алдах, мэдрэлийн системд өөрчлөлт орж сэтгэл гутралд орох шинж тэмдэг илэрдэг байна. Биотиныг хоол хүнсээр маш бага авдаг ба бүхэл үрээр хийгдсэн хүнс, яргай загас, тахиа, өндгөнд агуулагддаг.

Витамин С – Аскорбины xyчил

Биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг нэмэгдүүлнэ. Мөн шарх аниулах, судас, шүд, буйлны эрүүл байдлыг хангах үйлчилгээтэй. Дутагдвал бие суларч нойр хүрэх, тэнхээ тамир алдрах, турж эцэх, арьс цайрч, хуруу хумс хөхрөн толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхөрч хавдан цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашлаад булчин, үе мөчний өвчтэй болдог. Жүрж, мандарин, киви зэрэг цитрусын жимс, чацаргана, халгай, чинжүү, гүзээлзгэнэ, нохойн хошууны шүүсэнд агуулагдана.

Витамин РР – Никотины хyчил

Мэдрэлийн систем, арьс, салст бүрхүүл, бие махбодыг уургаар хангах, биологийн исэлдэх үйл ажиллагааг сайжруулж бие махбодод илч үүсгэх үйлчилгээтэй. Малын болон тахиа, загасны мах, сүү, цагаан идээ, бүхэл үр тарианы талх, вандуй, буурцаг, шош, байцаа, хэрээн нүд, төмсөнд агуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж