Хятадын Төв банк коронавирусийн эсрэг тэмцэгчдэд зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Хятадын Төв банк коронавирусийн эсрэг тэмцэгчдэд зээл олгоно

Хятадын Төв банк коронавирусийн эсрэг тэмцэгчдэд зээл олгоно

Хятадын Төв банкнаас коронавирусийн халдвартай тэмцэхэд оролцож буй компани, хувийн фирмүүдэд тусгай зээлийн сангаар дамжуулан 300 тэрбум юань олгохоор болжээ. Хятадын Төв банкны орлогч захирал Лю Гуанцианы мэдээлснээр, тусгай зээлийн санхүүжилтийг өнөөдрөөс шаардлагад нийцсэн үндэсний есөн том банк болон 10 муж, хот дахь орон нутгийн банкуудад олгох аж.

Банкууд тусгай санхүүжилтийн сангаас аль болох богино хугацаанд буюу хоёр хоногийн дотор багтан компани, фирмүүдэд зээл олгох хэрэгтэйг тэрбээр онцолжээ. Мөн санхүүжилтийн мөнгөний захиран зарцуулалтыг хянаж, зөрчил, хууль бус үйлдэл гаргавал хатуу шийтгэхээ ч Лю Гуанциан мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын төв банкнаас 1.2 их наяд юанийг санхүүгийн зах зээлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

Ухань хотод гарсан коронавирусийн халдвараар дэлхийн 20 гаруй оронд нийтдээ 40 мянга гаруй хүн өвчилсний олонх нь Хятадад байна. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Хубэй мужаас бусад Хятадын мужуудад халдварын тархалт тогтворжиж, буурч эхэлсэн ба хүмүүс бага багаар ажилдаа эргэн орж эхэлжээ.

Коронавирусийн халдварын улмаас Хятадын энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлтөөс хоёр хувь хасагдах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд мэдэгдэв.

Эх сурвалж: ECONOMIC TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж