Миланы дербид "цэнхэрүүд" гайхалтай эргэн ирж, ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Миланы дербид "цэнхэрүүд" гайхалтай эргэн ирж, ялалт байгууллаа

Миланы дербид "цэнхэрүүд" гайхалтай эргэн ирж, ялалт байгууллаа

Италийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн урт удаан түүхтэй, арвин амжилттай Милан хотын хоёр баг болох А.С Милан болон Интер Милан багууд Сериэ-А лигийн 23-р тойрогт учраа тааран тоглолоо. Угтаа хоёулаа Сан-Сиро цэнгэлдэхийг хуваан эзэмшдэг хоёр багийн тоглолт энэ удаа Интер Милан багийн талбай дээр хэмээх нэрэн дор явагдлаа. Тоглолтын эхнээс хоёр баг ээлж дараалан шуургалан довтолж, эхний хоёр гоолыг талбайн зочид болох А.С Милан багаас орууллаа. Нэгдүгээр үеийн 40 дэх минутад А.С Миланы Хорват довтлогч Анте Ребич гоолын салхийг нээсэн бол төд удалгүй саяхан хуучин багтайгаа эргэн нэгдсэн Златан Ибрахимович 45+1 дэх минутад багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.

Ийнхүү тоглолтын нэгдүгээр үе 0-2 гэсэн харьцаатай талбайн зочдын давамгайлал дор өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед Антонио Контегийн залуус эрс шийдэмгий тоглолт үзүүлж, гайхалтай эргэн ирэлт хийж чадсан юм. Тоглолтын хоёрдугаар үед Интер Милан багаас 51 дэх минутад Марсело Брозович, 53 дахь минутад Матиас Весино, 70 дахь минутад Стефан де Ври, 90+3 минутанд Ромелу Лукаку нар тус бүр гоолдож, өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хожлоо.

Ингэснээр Интер Милан баг 54 оноотой Италийн Сериэ-А лигийг Ювентус багийн адилаар тэргүүлж байна. Харин тэдэнд хожигдсон А.С Милан багийн хувьд 32 оноотой хэвээр үлдэж, 10 дугаар байранд жагсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж