Шенгений орнуудын визийн хураамж өсчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Шенгений орнуудын визийн хураамж өсчээ

Шенгений орнуудын визийн хураамж өсчээ

Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын газраас өнөөдөр (2020.02.10) Шенгений орнуудын визийн хураамж өссөн талаар мэдээлэв. Тодруулбал, 0-6 насны хүүхэд хураамжгүй бол 6-12 насны хүүхдийн хураамж 35 еврогоос 40 евро болж өсчээ. Харин 12-оос дээш насны иргэдийн хураамж 80 евро болсон байна.

Монгол Улсын иргэд албан болон хувийн ажлаар Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испанид 90 болон түүнээс доош хоног зорчих визийн мэдүүлгийг “VFS Global Mongolia” компанийн виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авч байгаа аж. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамж 19.6 евро юм байна.

Монгол Улсын төр, засгийн өндөр, дээд албан тушаалтнууд /яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээш албан тушаалтнууд/ албан ажлаар дээрх орнуудад зорчих, Герман Улсад 90 болон түүнээс дээш хоног зорчих, сурах, хөдөлмөр эрхлэх, оршин суух тохиолдолд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдчилан хүсэлт илгээн виз мэдүүлэх цаг авах боломжтой ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж