“Шийдэмгий нүүдэл” ном бэстселлер болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

“Шийдэмгий нүүдэл” ном бэстселлер болжээ

“Шийдэмгий нүүдэл” ном бэстселлер болжээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн бүтээл болох “Шийдэмгий нүүдэл” уншигчдын дунд эрэлт ихтэй номоор нэрлэгдээд байна. Амьдралын олон чухал шийдвэр гаргах гээд эргэлзэж байгаа, шинийг эхлүүлэхээр эрэлхийлж буй, өмнөө тулгарсан сорилтыг хэрхэн даван туулахаа мэдэхгүй суугаа олон арван залууст хөтөч, гүүр нь болох зорилгоор бичигдсэн уг ном “Интерном” номын дэлгүүрийн бэстселлерийн хоёрдугаарт эрэмбэлэгджээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг багаасаа шатрын спортоор хичээллэн амжилт гаргаж, өдгөө ч их ажлын хажуугаар дуртай зүйлээсээ алхам ч холдоогүй яваа нэгэн. Тиймээс өөрийн туулсан амьдрал, туршлагаасаа хуваалцаж, шатрын спортын үнэ цэнийг таниулах зорилгоор “Шийдэмгий нүүдэл” номоо бичсэн билээ.

Зохиогч номынхоо талаар "Шатар бол стратеги, хүмүүжил бас тэвчээр. Мөн эрсдэлийг тооцох, ялалт, ялагдлыг үнэлэх талбар" хэмээж байсан. Тиймээс ч Б.Саранчимэг гишүүн хүүхэд залуучуудад шатрын спортоор хичээллэх урам зориг өгч, шатрын ач холбогдлыг ойлгуулахын тулд “Ногоон бэрс” клубээ нээж, ерөнхий боловсролын сургуулиудад салбарлан байгуулсаар буй.

Зохиогч номынхоо төгсгөлд

“Амьдралд зөвийн төлөө ШИЙДЭМГИЙ БАЙ. Шатарт хожлын төлөө бүү ухар.

Шатрын хүү ухарч нүүдэггүй. Хүсэл эрмэлзэлтэй хүн зорилгоосоо ухардаггүй.

Шатарт байрлал сайтай нь давуу, амьдралд энгийн байх нь сэтгэл төвшин.

Хожил урам, хожигдол ухаарал, хатуужлыг өгдөг” хэмээн өгүүлжээ.

Уншигч та, амьдралд тохиох алхам бүрээ шатрын хөлөг дээрх давшингуй, шийдэмгий нүүдэл шиг өрнүүлэх оргилсон хүсэл тэмүүллийг олж авахыг хүсвэл “Шийдэмгий нүүдэл”-ийг уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
111
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж