‘Boeing’ онгоц шуурганаас зугтан, дээд хурд үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

‘Boeing’ онгоц шуурганаас зугтан, дээд хурд үзүүлжээ

‘Boeing’ онгоц шуурганаас зугтан, дээд хурд үзүүлжээ

Сиара далайн шуурганы улмаас Их Британи, Европын орнуудад олон тооны нислэг, галт тэрэгний үйлчилгээг цуцалж, далайн боомтууд хаагджээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр Их Британийн агаарын тээврийн “Boeing 747-436” нисэх онгоц Атлантын далай дамнасан нислэгийнхээ үеэр шуурганаас зугтан, дээд хурд буюу 1327 км/цаг нисч, нийт 4 цаг 56 минутад бүх замыг туулж, төлөвлөгөөт хугацаанаас хоёр цагийн өмнө газарджээ. Энэ тухай нислэгийн мэдээллийн “Flightradar24” сайтад мэдээлсэн байна. Түүнчлэн “Virgin Airlines” компанийн Атлантын далай дамнасан хоёр нислэг дээд хурдаар нисч, өмнө нь Нью-Йоркоос Лондон хотын хооронд 5 цаг 13 минутад ниссэн рекордыг шинэчилсэн байна.

Их Британийн Засгийн газраас далайн шуурганы гамшгаас сэргийлэн урлаг соёлын болон хөлбөмбөгийн тоглолтуудыг цуцалж, хөдөө аж ахуйн захуудыг хааж, олон сая хүнийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ. Далайн шуурга цагт 150 км салхины хурдаар Уэльсийн газар нутагт хүрээд байгаа аж. Их Британийн төмөр замын удирдах газраас 10 галт тэрэг, метронд үйлчилгээгээ зогсоох сануулга өгчээ. Европын хэд хэдэн нисэх буудал онгоцны нислэгээ цуцлаад байна.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж