Б.Пүрэвдорж: Ажлаа өгсөн хүнийг хорьж байгаа нь цэвэр улс төр

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Ажлаа өгсөн хүнийг хорьж байгаа нь цэвэр улс төр

Б.Пүрэвдорж: Ажлаа өгсөн хүнийг хорьж байгаа нь цэвэр улс төр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.02.10/ мэдээлэл хийлээ. 2019-2020 оны намрын чуулган өндөрлөсөнтэй холбоотойгоор намрын чуулганы үр дүнг танилцуулсан бөгөөд улс эх орны эдийн засагтай холбоотой шийдвэрүүд гаргаж чадаагүй гэж дүгнэж байгаагаа онцоллоо.


УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан. Үүнд Ардчилсан намын зөвлөлөөс гурван санал тусгахыг хүссэн ч дэмжигдээгүй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийслэлийн тойрог, мандатын тоог цөөлөхгүй байх санал гаргасан. Гэвч тойрог, мандат хуваарилахдаа өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосон. Мөн саарал жагсаалтад орсон ч ямар нэг арга хэмжээ авахгүй байна, эрх баригчид. Валют, ам.долларын гүйлгээ БНХАУ-ын нэр бүхий хоёрхон банкаар дамжиж байгаа нь харамсалтай асуудал. Энэ нь бизнесийн нууцлал алдагдах нөхцөл бий болсон учраас саарал жагсаалтаас гарах асуудлыг яаралтай хийх ёстой. Намрын чуулганаар хэд хэдэн хууль оруулж ирж, батлах байсан ч санаатайгаар унагасан гэж үзэж байна. Тиймээс эрх баригчдад саарал жагсаалтаас гарах сонирхолгүй байна. Мөн УИХ өөрөө тарах талаар Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, УИХ хэлэлцээгүй. Энэ УИХ нэр хүндийн хувьд хамгийн доод хэмжээнд очсон, гэмт хэрэгт холбогдсон асуудал олон бий.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуулт тодруулга авлаа.

-Танай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон таны казино тоглож байгаа зураг, бичлэг гараад байна. Та тайлбар өгөх үү?

-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа, түүний өмнөөс би тайлбар хийх боломжгүй. Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байгаад буудлаас ваучер өгсөн, түүгээр тоглосон. Төрийн албаны хуульд казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Төрийн мөнгөөр тоглосон хүмүүс бий. Казинод ерөөсөө хождоггүй, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.

-Ардчилсан намын удирдлагууд Хятад улсад айлчилж, санхүүжилт босгох гэж байна гэх яриа гараад байна?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа Хятад улстай сайн харилцаатай байх нь нийгэм, эдийн засагт маш чухал. АН аливаа нэг улс орон томоохон аж ахуй нэгж, олигархиудаас төрийн сонгуульд зориулж мөнгө авахгүй. Гишүүд нь өөрсдөө мөнгө хандивлаад, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлээд явна.

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорьсон, энэ асуудлыг мөн танай намын дарга С.Эрдэнэтэй холбож тайлбарлаад байх шиг байна?

-Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, мөнгө байршуулж байсан. Дөрвөн жилийн дараа өөр сайн банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө нуухын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн шалтгаантай.

-Ардчилсан намын зөвлөл хэр сайн сөрөг хүчин байж чадсан бэ?

-Долоон хүн их цөөхөн. Бүх зүйл дээр МАН маш олон алдаа хийсэн, алдаа болгон дээр дөрөөлж, шархыг сэдрээх боломж цөөн байлаа. Гэхдээ бид сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж