Дотуур хувцастайгаа төрийн дуулал дуулсны төлөө гурван жил хоригдож магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Дотуур хувцастайгаа төрийн дуулал дуулсны төлөө гурван жил хоригдож магадгүй

Дотуур хувцастайгаа төрийн дуулал дуулсны төлөө гурван жил хоригдож магадгүй

Украины хөлбөмбөгчин Микола Морозиукын эхнэр төрийн дуулал дуулж байхдаа дотоожоо харуулсан учир төрийн сүлдийг доромжилсон хэргээр гурван жил шоронд хоригдож магадгүй хэмээн хуульчид үзэж байна. Ирина Морозиук уг бичлэгээ хоёрдугаар сарын 1-нд өөрийн цахим орчин дахь дагагчдaдаа зориулан нийтэлжээ.

Бичлэг дээр Ирина бариу цэнхэр цамц, нам суудалтай өмд өмссөн байх бөгөөд өмднийх нь дээгүүр шар өнгийн дотоож нь харагджээ. Үүгээрээ Украины төрийн далбааны өнгийг харуулсан аж.

Украины Эрүүгийн хуулинд төрийн сүлдийг доромжилсон тохиолдолд 50 хүртэл нэгжээр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хорих ял онооно гэж заажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж