Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнагдлаа | News.MN

Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнагдлаа

Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнагдлаа

Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнагдлаа

Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцсоор ирсэн.

Өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Офицер” одонгоо хүртээдэг юм.

Хурандаа Ч.Ариунаа нь олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын “Офицер” одонг хүртсэн Онцгой байдлын байгууллагын анхны алба хаагч боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-10 59.153.85.134

энэ нэг авгайгаас илүү ажиллах хүнгүй гэхээр Онцгой ч хэцүүхэн газар юм даа

Avatar

Зочин 2020-02-10 124.158.107.35

албан тушаалын хэргээр шалгагдаад байсан энд хүн шагнаад гэмгүй царайлаад зогсож байхым даа

Avatar

зочин 2020-02-10 59.153.112.106

бадрал чи маш буруу хүн сонгож
улаан гараараа зүтгэх ганц офицер алга уу дуракаа
энэ бол хэнч харсан чиний л сонголт ядруу ч эр болдоо чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж