Улсын онцгой комисс хаалттай хуралдана

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс хаалттай хуралдана

Улсын онцгой комисс хаалттай хуралдана

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ 14:00 цагт шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлаар хаалттай хуралдаан зарлалаа.

"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас өнгөрсөн Ням гариг (2020.02.09)-т 97 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ. Харин коронавирусээр халдварласан 3281 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн байна. Ням гаригт нас барсан хүмүүсийн 91 нь Хубэй мужид бүртгэгджээ. Мөн 632 хүн эдгэрч, нийт 3281 хүн эмнэлгээс гарсан байна.

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас барсан байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж