Мартин Лютер Кингийн хайрын тухай тайлбарласан гар бичмэлийг зарна

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Мартин Лютер Кингийн хайрын тухай тайлбарласан гар бичмэлийг зарна

Мартин Лютер Кингийн хайрын тухай тайлбарласан гар бичмэлийг зарна

Гэгээн хайрын өдрийн өмнөхөн агуу илтгэгч Мартин Лютер Кингийн хайр гээчийн утга учрыг тайлбарласан гар бичмэлийг олжээ. Тус гар бичмэлийг 1960-аад оных хэмээн таамаглаж байгаа бөгөөд "Moments in Time" дурсгалын компаниар дамжуулан зарах юм байна.

"Moments in Time" компанийн Гүйцэтгэх захирал Гэри Зимет "Гар бичмэлийг зарах үнэ 42 мянган ам.доллар" хэмээн хэлжээ. Энэхүү үнэ нь агуу илтгэгч, удирдагч хүний өөрийн гар бичмэлд сайн тохирсон үнэ хэмээн тэрбээр онцлоод "Ийм гар бичмэл нь нэн ховор бөгөөд шивсэн бичмэлээс илүү үнэ цэнтэйд тооцогддог. Энэ бичмэлээс Кингийн амьдралын философийн нэгэн том хэсгийг харж болно. Тиймээс энэ бол их чухал зүйл" хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр уг гар бичмэлд Кинг хэн нэгний хайрын утга учрыг асуусан асуултад хариулж бичжээ. Тэрбээр "Хайр бол энэ огторгуйн хамгийн агуу хүч. Хайр бол бүх л ертөнцийн зүрхний цохилт. Бусдыг хайрлаж буй хэнбугай ч бурхны оршихуйд хүрч очдог" гэсэн байна.

Зимет 40 жилийн туршлагадаа үндэслэн уг бичмэлийг жинхэнэ хэмээн үзэж байгаа бөгөөд бусад гар бичмэлтэй харьцуулан үзэж, баталгаажуулсан байна. Тэрбээр үүнийг Английн нэгэн цуглуулагчаас авчээ. Цуглуулагч уг бичмэл хичнээн үнэд хүрэхийг мэдээгүй байсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж