"Рио Тинто"-ийн Монгол дахь салбарын захирлаар Даниел Вораллыг томилов

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

"Рио Тинто"-ийн Монгол дахь салбарын захирлаар Даниел Вораллыг томилов

"Рио Тинто"-ийн Монгол дахь салбарын захирлаар Даниел Вораллыг томилов

“Рио Тинто” компани хөгжиж буй орнуудад ажиллаж байсан туршлагатай Даниел Вораллыг Монгол дахь салбарынхаа захирлаар томилжээ.

“ExxonMobil”, “Shell”, “Total” зэрэг газрын тосны компаниудыг удирдаж байсан түүнийг томилсноор “Рио Тинто” Монголын Засгийн газартай харилцаагаа сайжруулах гүүр болно гэж найдаж байна.

Даниел Воралл нь “Exxon” компанид сүүлийн 10 жил ажилласан бөгөөд 2014-2017 оны хооронд Папуа Шинэ Гвиней дэх газрын тосны томоохон төслийг удирдаж, “PNG LNG” байгалийн хийн төслийн эхлэлийг тавьсан юм.

Үүнээс өмнө тэрбээр “Royal Dutch Shell”, “Total” зэрэг компаниудад Казахстан, Туркменистан, Азербайжан улсуудын Засгийн газар болон оролцогч талуудын харилцааг хариуцан ажиллаж байв. Монголын парламентаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тогтоол баталсан бөгөөд Засгийн газарт тодорхой чиглэлээр даалгавар өгсөн.  УИХ-аас баталсан тогтоолын дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэдгээ зарласан юм.

Эх сурвалж: AFR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж