Шивээхүрэнгийн боомтоор 400 автомашин нүүрс тээвэрлэж байна | News.MN

Шивээхүрэнгийн боомтоор 400 автомашин нүүрс тээвэрлэж байна

Шивээхүрэнгийн боомтоор 400 автомашин нүүрс тээвэрлэж байна

Шивээхүрэнгийн боомтоор 400 автомашин нүүрс тээвэрлэж байна

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-наас 27-ны хооронд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-ныг хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдөр (2020.02.10)-ийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэж байгаа аж.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталсан бөгөөд боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтэрсэн тухай мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч буй юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-10 103.57.95.77

Ямар олон машинисттэй дугуйтай вогон бэ Женкогын зохиомжоор хийж бг ажилуу

Avatar

Зочин 2020-02-10 192.82.73.17

Вирусын цуваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж