Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу нэгдүгээр сарын 25-наас 27-ны хооронд түр хааж, 28-наас цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш хоёрдугаар сарын 6-ныг хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас өнөөдөр (2020.02.10)-ийн байдлаар 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэж байгаа аж.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шивээхүрэн боомтод онц халдварт өвчин гарах үеийн ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө”-г шинэчлэн баталсан бөгөөд боомтын нөхцөл байдал болон зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтэрсэн тухай мэдээг хоёр цаг тутамд өгч, холбогдох арга хэмжээ авч буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ