Согтуу жолоочийн улмаас 4-46 насны гурван хүн бэртжээ | News.MN

Согтуу жолоочийн улмаас 4-46 насны гурван хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочийн улмаас 4-46 насны гурван хүн бэртжээ

Согтуу жолоочийн улмаас 4-46 насны гурван хүн бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАГА НАСНЫ ХҮҮХЭД РЕЗИНЕН ЧИХЭРТ ХАХАЖ НАС БАРЖЭЭ

Архангай аймгийн Өлзийт суманд хоёрдугаар сарын 7-ны өдрийн 07.30 цагт гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт хуулийн байгууллагынхан очиж шалгахад, ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. Уг хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг бага насны хүүхдийг байнгын хараа хяналтад байлгах, хүүхдэд аюул учруулж болохуйц ахуйн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

СОГТУУ ЖОЛООЧИЙН УЛМААС 4-46 НАСНЫ ГУРВАН ХҮН БЭРТЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/  Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 312 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 270-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.  Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэнээс  хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

Өнгөрсөн бямба гаригт 19.43 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо Баянхошууны спорт сургалтын төвийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Toyota prius, Toyota Kluger маркийн автомашинуудтай мөргөлдөж, зорчигч О /20 настай, эмэгтэй/, С /4 настай, эмэгтэй/, Ж /46 настай, эмэгтэй/ нарын  гурван хүн гэмтсэн.

Ням гаригт  00:09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубийн гудамж Toyota prius маркийн автомашины жолооч О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гэрлийн шон мөргөж хэргийн газрыг орхиж явсныг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлсэн.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-10 202.9.46.11

Хуулиа чангатгаач ээ. Өчнөөн осол аваар гараад ингэлээ тэглээ гээд байхад ерөөсөө хаширдаггүй яачихсан улс вэ? Хичнээн хүний амь нас хохирч гэр бүл нь элэг эмтрэн сууна вэ. Хичнээн ээж үр хүүхдээ орон шоронд явуулж зүрх нь шархлан суугаа бол…

Avatar

Зочин 2020-02-10 150.129.143.154

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 5-10 сая төгрөгөөр торголд оо. 2 дахь удаагаа бол насаар нь эрхийг нь хас. Тэгээд уувал сэтгэцийн эмнэлэгт хүргүүл. Заримдаа шийтгэл хүнийг хүмүүжүүлдэг юм.

Avatar

бодлын хулгайч 2020-02-10 66.181.167.53

СОГТУУ ЖОЛООЧООС БОЛЖ ӨДӨР БОЛГОН ХҮН ҮХЭЖ БАЙНА. СОГТУУГААР МАШИН БАРЬСАН ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЭЭЧ. ЮУГ НЬ, ХЭН ХЭЛБЭЛ ХИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ҮНЭРТҮҮСЭН БОЛ ЭРХИЙГ НЬ БҮХ НАСААР НЬ ХАС. СОГТУУРЛЫН ЗЭРГЭЭС ЭЬ ХАМААРАН ТАВАН САЯААС АРВАН САЯАР ТОРГО. БАЙДАГ ГАЗАР ЛУУ НЬ ЯВУУЛ. ТЭДНИЙГ БИТГИЙ ДАВРААГААД БАЙ. НУС ЦЭР ГЭЖ ШОГТОХОО БОЛЬ.

Avatar

зочин 2020-02-10 192.82.65.120

Согтуу жолооч нарыг битгий давраагаад байл даа. Бичээд л байха юм. Шийтгэлийг нь өндөр болгож болдоггүй юм уу.

Avatar

yana daa 2020-02-10 202.131.251.130

ter balai huvantsariig yun huuhded ogdog bainaa. gedsend orson ch haildaggui ed shuu dee. huuhed hahalgui yahav. mon ch haihramjgui shuu manaihan, heden ch huuhed yavj baina daa neeree.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж