Казахууд хөрш Киргиз рүү дүрвэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Казахууд хөрш Киргиз рүү дүрвэж эхлэв

Казахууд хөрш Киргиз рүү дүрвэж эхлэв

Казахстаны Жамбыл бүс нутагт Баасан гариг (2020.02.07)-т үндэстэн хоорондын мөргөлдөөн гарснаас 10 хүн амь үрэгдэж, 39 хүн эмнэлэгт хүргэгджээ. Улмаар Казахстаны иргэд хөрш Киргизстан улс руу дүрвэх болсныг албаныхан мэдэгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хүүхэд, эмэгтэйчүүд голдуу дүрвэгчид Киргиз рүү улс руу нэвтрэхээр хил дээр дараалал үүсгэжээ.

Мөргөлдөөн гарсан шалтгаан тодорхойгүй байгаа ч хятад гаралтай исламын шашинт дунган үндэстэн болон казахуудын хооронд зөрчил үүсчээ. Мөргөлдөөн анхандаа 20 гаруй хүний дунд эхэлсэн ч оролцогчдын тоо 300-д хүрч нэмэгдсэнээр олон нийтийн сүлжээнд анхаарал татаж, цагдаагийн хүч дайчилсан байна. Олон нийтийн сүлжээнд галдан шатаасан барилгууд, автомашинуудын зургууд нийтлэгджээ. Түүнчлэн цагдаагийн таван офицер гэмтсэний гурав нь бууны шархтай байсан аж.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын мэдээлснээр, мөргөлдөөн Бямба гариг (2020.02.08)-т зогссон боловч Масанчи тосгонд цагдаагийн хамгаалалтыг хэвээр үлдээжээ. Казахстаны гадаад хэргийн сайдын мэдээлснээр тус улсад 100 орчим үндэсний цөөнх эв найрамдалтай аж төрдөг аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж