Жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс дэлхийн жүдогийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болсоноор тав дахь жилээ болох гэж байна. Энэ оны энэ өдрийг IJF-ээс ЭВ НЭГДЭЛ уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд МЖБХ маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны 11:00 цагаас Спортын төв ордоны бэлтгэлийн зааланд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Астана-2015 ДАШТ-ий медальтнууд нээлттэй бэлтгэлийг хийхээр болсон бөгөөд Монголын жүдо академийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, ахмад тамирчид санал бодлоо солилцохоор боллоо.
Г.ТУУЛ