Зэсийн эрэлт буурах хэрээр “Оюутолгой”-д сорилт тулгарна | News.MN

Зэсийн эрэлт буурах хэрээр “Оюутолгой”-д сорилт тулгарна

Зэсийн эрэлт буурах хэрээр “Оюутолгой”-д сорилт тулгарна

Зэсийн эрэлт буурах хэрээр “Оюутолгой”-д сорилт тулгарна

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас Хятадын хэрэглээний зах зээл тодорхой хэмжээгээр хумигдав. Өнгөрсөн 2019 онд Хятадын ДНБ 6,1 хувиар өссөний 50 орчим хувийг хэрэглээний өсөлтөөр хангажээ.

Хятадын Засгийн газрын шинжээчдийн таамаглаж буйгаар шинэ төрлийн коронавирусийн тархалт хоёрдугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрч, тус улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байгаа аж. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөлж буй юм. Энэ нь дэлхийн агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж буй нислэгээ эрс цөөрүүлж, улмаар зогсоож, онгоцны түлш, түүхий нефтийн эрэлт буурсантай шууд холбоотой.

Коронавирусийн улмаас энэ сард нийлүүлэх алтны үнэ 1582,2 доллар/унцид хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр ханш юм. Алтыг дагаад гуравдугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ унц нь 18,2 доллар болж, 0,5 хувиар нэмэгдсэн байна.

2020 он гарснаас хойш зэсийн үнэ огцом өсөж, 6314 доллар/тн-д хүрээд байсан бол коронавирусийн халдвар газар авч, хөл хорио тогтоосны дараа зэсийн үнэ 10 хоногийн турш тасралтгүй буурсаар, 5600 доллароос доошилжээ.

ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд “олборлолтоо танах тохиролцоо”-гоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй. Тус тохиролцоо энэ оны гуравдугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусийн тархалтаас шалтгаалан зургадугаар сар хүртэл сунгах бололтой.

Түүхий эдийн үнэ унаж, Хятадын томоохон мужуудад хөл хорио тогтоосон нь импорт багасахад нөлөөлж, улмаар худалдааны дайныг бүрэн зогсоох зорилготой АНУ-Хятадын хоёр дахь шатны хэлэлцээ тасалдахад хүрч болзошгүй байна.

БНХАУ-ын хамгийн том гангийн үйлдвэрүүд байрладаг Таншань хотод нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугласан үйлдвэрийн ажиллагааг зогсоожээ. Ялангуяа эрэлт гэнэт буурсантай холбоотойноор зэсийн үнэ Лондоны Металлын бирж дээр нэгдүгээр сарын 14-нөөс хойш 9.5 хувиар унасан байна. Энэ нь сүүлийн 34 жилд тохиогоогүй огцом уналт болжээ. Нөлөөлөл нь хоёрдугаар сарын борлуулалтад мэдрэгдэнэ гэж тооцсон байна.

Монгол Улсын экспортын орлогын 90 гаруй хувь БНХАУ-аас буюу зэс, нүүрсний борлуулалтаас хамааралтай.

“Capital Economics”-оос түүхий эдийн зах зээлийн гол хэрэглэгч БНХАУ-ын зэсийн эрэлт нөхцөл байдлаас хамаарч жилийн 500 мянган тонноор хумигдах төлөвтэй гэсэн тооцоо гаргажээ. БНХАУ-ын зэсийн эрэлт буурахын хэрээр баяжмалаа БНХАУ-д экспортолдог “Оюутолгой” төсөлд сорилт тулгарна гэдгийг “Seeking Alpha”-ийн шинжээч мөн онцолжээ.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар гарахаас өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын эдийн засгийн идэвхжил огцом суларсан байна. Аравдугаар сарын дундуур Монгол Улс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF-ийн “Саарал жагсаалт”-д орсон юм.

Мөн Монгол Улсын өрийн хэмжээ өндөр, ээлж дараатай бондын төлөлтүүд хүлээгдэж буйгаас гадна 2020 оны сонгууль, түүхий эдийн үнээс хэт хамаарч байгаа зэргийг “S&P” агентлаг гол эрсдэлээр нэрлэв.

Хятад улс манайхаас зэс, нүүрс импортолдог. Зарим шинжээчийн үзэж буйгаар, хэрэв Хятадын эдийн засаг саарч, эрэлт нь буурвал импорт нь дагаад буурна. Энэ нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлж, манайд орж ирж буй валютын хэмжээ буурах эрсдэл дагуулна.

Зэсийн үнэ дэлхийн эдийн засгийн өсөлт, бууралттай шууд хамааралтай. Дэлхийд зэсийн эрэлт өсөж байгаа хэдий ч нийлүүлэлт мууджээ. 2020 он гараад зэсийн үнэ 6000 давж өссөн. Шинэ коронавирусийн дам нөлөөгөөр зэсийн үнэ буцаад унаж, 5570 доллар болсон байна. Дэлхийн эдийн засаг өсөхөд зэсийн үнэ дагаад өсдөг, өсөлтийн эрч нь буурахад зэсийн үнэ унадаг.

Монголын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 орчим хувь нь зэсийн салбараас бүрддэг. Зэсийн үнэ унахаар төсвийн орлого, экспортын орлого дээр асуудал гарна, эдийн засгийн идэвхжил буурна. Түүнчлэн зэсийн салбар дахь хөрөнгө оруулалт татарч хайгуул, олборлолт зогсоно. Ингэснээр долларын ханш өснө. Үүнээс үүдэн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, бензиний үнэ өсөх эрсдэл дагуулах юм. Банкууд дээр тодорхой хэмжээний эрсдэл үүсэх, чанаргүй зээл өсөх магадлал бий.

Дэлхий даяараа эдийн засаг саарах байх. Харин манай улсын хувьд эрсдэл улам нэмэгдэнэ. Зэс, нүүрсний үнэ унана. Экспортын орлого, валютын ханшаа барих боломж буурна гэж шинжээчид таамаглаж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол инженер 2020-02-10 103.229.122.120

Баярцогт сайдын яриад байсан олон хувьсагчийн зөвхөн нэг нь энэ шүү дээ. Эрдсийн түүхий эдийн үнэ өсч буурдаг нь хүний нийгмийн амьдралын байдаг л нэг үзэгдэл. Харин үнэ их байгаа дээр бүтээгдэхүүнээ борлуулахыг зах зээлийн мэдрэмж гэж нэрлээд байгаа юм. Оюутолгой олон жил үргэлжлэх дэлхийн том төсөл. Тиймээс түүний үйл ажиллагаанд саад, садаа хийдгээ эх оронч нэртэй шантаажчингууд, улс төрч нэртэй боловсролгүй хүмүүс болих хэрэгтэй.

Avatar

bodol 2020-02-10 202.131.231.11

aliwaa um buurch usch baidag jamtai, harin iim tom tusliin huvid olon jiliin hugatsaand urgeljleh tul zah zeeliin unalt usultiin asuudal bol baih l zuil. 2008 ony hyamral mun 2011 ony hyamral zesiin und mash ikh nuluulj ungasanch daraa n butsaad hamaagui ikheer usult ugch baisan. Tegeed ch Futures market deer urdchilaad daraa jiliinhee olborloh bayajmalaa zarsan baidag tul bogin hemjeenii zah zeeliin hyamrald urtuhgui yawdag gej oilgodog. Ern bol soyolt niigem baigaa tsagt erelt bj l taarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж