Ресторанд хооллосон гэр бүлийн 9 хүн коронавирусийн халдвар авчээ | News.MN

Ресторанд хооллосон гэр бүлийн 9 хүн коронавирусийн халдвар авчээ

Ресторанд хооллосон гэр бүлийн 9 хүн коронавирусийн халдвар авчээ

Ресторанд хооллосон гэр бүлийн 9 хүн коронавирусийн халдвар авчээ

Хятадын Ухань хотод анх дэлгэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөгсдийн тоо өнөөдөр /2020.02.10/-ийн байдлаар 40,000 давж, нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 91-ээр нэмэгдэж 904 болж, 2002 онд дэгдсэн SARS-ийн халдвараар нас барагсдын тоог маш богино хугацаанд гүйцээд байна. Харин эдгэсэн хүмүүсийн тоо 3281 болжээ.

ХАЛУУН ТОГООНЫ РЕСТОРАНД ХАМТ ХООЛЛОСОН НЭГ ГЭР БҮЛИЙН ЕСӨН ГИШҮҮН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧЭЭ

Хонгконгод өнгөрсөн Ням гариг /2020.02.09/-т халдвар авсан хүний тоо огцом буюу 10-аар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 36 болжээ. Эдгээр 20 хүний ес нь нэгдүгээр сарын 19-ний өдөр “Lento Party Room” гэх халуун тогооны ресторанд хамт хооллосон нэг гэр бүлийн гишүүд байсан аж. 24 настай залуу болон түүний аав, ээж, эмээ, хоёр нагац, гурван үеэл гээд 22-68 насны есөн хүн ийнхүү зэрэг халдвар авсан байна. Тиймээс Хонгконгийн эрх баригчид өөртөө болон бусдад халдвар тараахгүй байхын тулд ард иргэдийг аль болох олноороо цугларахгүй, баяр ёслол тэмдэглэхгүй байхыг уриалжээ.

ЯПОНД ХӨЛ ХОРИОНД ОРСОН 3700 ХҮНТЭЙ ХӨЛГИЙН ЗОРЧИГЧДЫГ ШАЛГАЖ ДУУСАВ

Японы Ёкохама хотын боомтод энэ сарын 4-ний өдөр хөл хорионд орсон 3700 хүнтэй АНУ-ын “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх бүх хүнийг шалгаж дуусаад, зорчигчид болон хөлгийн багийн гишүүдийг онгоцноос буулгажээ. Анх тус онгоцоор аялж яваад замдаа буусан 80 настай Хонгконгийн иргэнээс коронавирусийн халдвар илэрснээс үүдэн тус хөлгийг хөл хорионд оруулсан юм. 2600 зорчигч, хөлгийн багийн 1000 гаруй гишүүнтэй аялж явсан “Diamond Princess” онгоцыг хөл хорионд оруулснаас хойш нийт 70 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.

Энэхүү хөлөг нь АНУ-ын “Princess Criuses” аяллын компанийн эзэмшлийн хөлөг бөгөөд тус компанийн захирал Ян Сварц бүх аялагчид “Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, тэвчээртэй хандсанд” талархаад тэдний бүх зардлыг нөхөн олгохоор болсноо мэдэгджээ. Бүх зардал гэдэгт онгоцны тийз, аяллын үнэ, зочид буудлын төлбөр, татвар хураамж гэх мэт зорчигчдоос гарсан зарлага бүр багтах аж.

Түүнчлэн зорчигчдын сэтгэл санааны хохирлыг барагдуулахын тулд бүх зорчигчид энэ удаагийнх шиг аяллын хөтөлбөрт дахин 100 хувь үнэгүй хамрагдах эрх олгохоо мэдэгдсэн байна. Гэхдээ энэхүү эрх нь 2021 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хүчинтэй байх аж.

КОРОНАВИРУСИЙН ТАЛААР ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ НЬ ЖИНХЭНЭ ВИРУСЭЭС Ч АЮУЛТАЙ

Коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан АНУ-д суугаа Хятадын Элчин сайд Цуй Тянькай үймээн самуунаас зайлсхийх, вирусийн гарал үүслийн талаар ор үндэслэлгүй худал цуу яриа тараахгүй байхыг анхааруулжээ.

Тэрбээр энэ тухай “Дэлхийн бүхий л чадварлаг эрдэмтэд энэ вирусийн талаар өдөр, шөнөгүй судлаад ч гарал үүслийг нь яг таг тодорхойлж чадаагүй байхад ямар ч шинжлэх ухааны болон албан ёсны үндэслэлгүй мэдээ мэдээлэл тарааж, түүндээ итгэнэ гэдэг бол “солиотой” хэрэг. Энэ бүх худал мэдээлэл, цуурхал эцэстээ үймээн самуун бий болгоно. Наад зах нь л гэхэд ялгаварлан гадуурхах явдал газар авч байна шүү дээ. Худал цуурхал нь вирустэй тэмцэх олон улсын хамтарсан хүчин чармайлтад маш их хор хөнөөлтэй. Сүүлийн үед нэг “байж боломгүй” цуурхал тараад байгаа нь энэ вирусийг АНУ-ын цэргийн лабораторид бүтээж, Хятадад зориудаар тараасан биологийн зэвсэг гэх цуурхал. Энэ мэт хэт улстөржсөн, худал мэдээлэлд бид хэдий болтол итгэх ёстой вэ?” гэж хэлжээ.

Түүнчлэн ДЭМБ-ын дарга Тедрос Адханом ч мөн янз бүрийн худал мэдээлэл, төөрөгдүүлэлт нь үхлийн вирустэй өдөр шөнөгүй тэмцэж буй хүмүүсийн хичээл зүтгэлийг талаар болгож буйг сануулсан байна. “Буруу ташаа мэдээлэл нь жинхэнэ халдвараас ч илүү аюултай байдалд хүргэж болзошгүй юм” гэж тэрбээр онцолжээ.

Оросын зарим хэвлэлүүдээр цацагдаж буй коронавирусийн цаана АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, эсвэл АНУ-ын ямар нэгэн эмийн компани байгаа, коронавирусээр халдварласан хүмүүсийн тоог Хятад нуун дарагдуулж байна гэх зэрэг үндэслэлгүй мэдээллүүд ихээхэн тархаж, хүмүүсийг айдас түгшүүрт автуулаад байгаа юм. Үүнээс гадна Хятад эмэгтэйн сарьсан багваахайн шөл ууж буй видео бичлэг зэрэг цахим орчинд тарж буй худал мэдээллүүд ч их байгаа. Энэхүү бичлэг нь 2016 онд хийгдсэн бөгөөд Хятадад ч биш Номхон далайн баруун хэсэгт байрлах Палауд хийгдсэн бичлэг аж.

Тедрос Адханом “Би бас айдас биш баримт биш, ач холбогдлын талаар товчхон яримаар байна. Худал ташаа мэдээллүүд нь төөрөгдөл үүсгэж, олон нийтэд айдас төрүүлдэг. ДЭМБ-ын хувьд энэ нөхцөлд зөвхөн вирусийн тархалттай тэмцэхээс гадна өвчний талаар ташаа мэдээлэл тарааж буй троллуудтай давхар тэмцэх шаардлага үүсч байна” хэмээн хэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-02-10 109.81.211.93

Korona virusiig zuvhun mongol hvnii geniig ustgah zoriulaltaar hyataduud laboritoortoo biologiin zevseg turshij hiij bgaad sanaandgui control aldchihsan geed baihiin, nas barj baigaa hvmvvs ni dandaa hyatadiin mongol gentei hvmvvs ni vheed bna gej orosuud bichsen bna

Avatar

Hh 2020-02-10 202.9.40.49

Aduu mal

Avatar

Зочин 2020-02-10 219.111.134.187

Мэдээгээ засаачээ арай л худлаа юм бичээд байхын

Avatar

Зочин 2020-02-10 66.181.171.34

Цагаан сарыг тэмдэглэж үнэхээр болохгүй юм байнаа.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.19

Oros hytad 2uulaa haldbar absan golomt bhad mongol gantsaaraa haldbar abaagui bn gj bh uu. Manai emnelegiinhen zob onshilj bgaa yu bas bodhol heregtei

Avatar

SALE 2020-02-10 202.9.40.167

Япон стантартын оффис ХЯМД худалдана..Хотын төв Home plaza төвийн эсрэг талд 126м2 шинэ баригдсан Сакура товер дотор ганцхан байгаа 126м2 талбайг яаралтай зарна 8869-8877

Avatar

Уналт 2020-02-10 202.9.46.128

Үл хөдлөхийн үнэ өдөр ирэх тутам унаж байна даа.

Avatar

Монгол хүн. 2020-02-10 103.10.21.22

Оросууд Хятад Америк 2-н дунд яс хаяж гал дээр тос нэмэх гээд үнхээр хичээж байна даа. Яах аргагүй Европын х***а бол оросууд юм даа.

Avatar

зочин 2020-02-10 182.160.35.16

ёооё, дахиад л орос энд явж байх юм аа, хаха, ядаж орос оролцсоныг нотолчих л доо, коментчид та нарын яриад байгаа зүйл нь нөгөө л худал мэдээллийн цуурхал, нотлоодохвол итгэхсэн, нөгөө АНУ-ын сонгуульд оролцсон гэх цуурхал хэвээрээ юу, прокурор нь хүртэл баримт алга гээд байхад л нотолсон мэт цуурах юм, боличооч дээ таануус

Avatar

Зочин 2020-02-10 202.55.191.130

Orosiin shar hevleluudeer eldev hudal medeelel yavsan ni uneen.

Avatar

Бат 2020-02-10 103.229.121.58

Энэ маскаа дотооддоо хийгээчээ

Avatar

зочин 2020-02-10 182.160.35.16

маскийг дотооддоо хийдэг байсан, түүхий эдийг нь хятадаас авдаг учраас нөөц дууссан гэсээн

Avatar

Бат 2020-02-10 103.229.121.58

Энэ маскаа дотооддоо хийгээчээ!

Avatar

зочин 2020-02-10 66.181.166.196

АНУ-аас гаралтай биологийн з****г гэж анх ярьсан улс чинь оросууд байх шүү, ивануудын зан даа, америк гэхээр л шээс гоожчихдог сонин улс, яг үнэндээ оросын хамгийн том болзошгүй дайсан АНУ биш хятад л даа, АНУ-ын эсрэг хийрхэлдээ хөтлөгдөөд олж харахгүй л байгаа болохоос

Avatar

Зочин 2020-02-10 202.126.89.13

Файсээр нэг гачин банди хуцаад байсан.

Avatar

Зочин 2020-02-10 203.91.112.133

АНУ юу гэж хятадын Уханньд очиж вирус гаргаж авах вэ дээ. Хятадууд өөрсдөө Уханьдаа вирусийн төвтэй гээ биз дээ. Тэндээ гаргаж авч байГААД АЛДАА БИЗ. Хятадууд байгалийн хуулийг их зөрчдөг

Avatar

Зочин 2020-02-10 202.9.46.103

Харин наад хувилбарыг чинь магадгүй л юм гэж бодсон шүү. Хятадын том жижиг бүх хотод амьд амьтны зах бий. Гэтэл яг тэр 4-р зэрэглэлийн лаборатори байдаг Ухань-д гарсан гэхээр… Аюулгүй ажиллагааны дүрэм зөрчөөд, дээд удирдлагаасаа айсандаа нуучихсан байх. Сарьсан багваахайн тээдэг олон төрлийн вирусуудыг судалжж байсан баг тэр чигээрээ халдвар авсан байсан гэнэ лээ.

Avatar

Зочин 2020-02-10 202.21.109.52

Дундаа налцайсан хоол тавиад тал талаас нь шүлстэй савхаараа өлгөж хувааж иддэг энэ хятад солонгос японы соёл бол өвчин тараах үндэс юм байгаа юм

Avatar

Зочин 2020-02-10 203.91.115.41

өчүүхэн давамгайлал, ялалтын төлөө дандаа бөмбөгдөөд байна гэдэг муу хэрэг шүү

Avatar

Зочин 2020-02-10 202.131.244.210

Оросуудын тэр мундаг оюуны потенциал дэлхий дээр баялаг бүтээх, олон улсын сайн сайхан, хамтын ажиллагааны төлөө биш, хакердах, үзэл суртал явуулах, худал мэдээ тараах, компьютерийн болон оюуны вирус тараахад ажиллаж байгаа нь харамсалтай.

Avatar

НАМСРАЙ 2020-02-10 89.238.183.12

САРЬСАН БАГВААХАЙ ИЧЭЭНДЭЭ БГА ТЭР ЗАХ ДЭЭР ОГТ ЗАРАГДААГҮЙ Ч ВИРҮС НЬ ТӨСТЭЙГЭЭС ХАМААГҮЙ ХАРИН ҮХСЭН ХҮМҮҮС БҮГД ГЭРТЭЭ НОХОЙ ТЭЖЭЭЖ БАЙСНААС НОХОЙГОО УСТГААД ЭХЭЛСЭН БНА ГЭСЭН ШҮҮ

Avatar

Зочин 2020-02-10 192.82.70.171

энэ цуурхал оросын төв тв "орт" ээр албан ёсоор гарч бсан

Avatar

Зочин 2020-02-10 202.21.108.215

Байж болох л хувилбар. Америка Гүрж дэх биолаб аасаа ОХУ руу биоатак хийж байсан ч амжилтад хүрээгүй тухай баримтат кино байдаг.

Avatar

Зочин 2020-02-10 122.201.21.157

Ter kino ni Oros baij taarna.

Avatar

Зочин 2020-02-10 150.129.140.115

Гахайн вирус тарсаасаан шуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж