Аравдугаар сарын 27: өдрийн гол үйл явдал | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аравдугаар сарын 27: өдрийн гол үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 27: өдрийн гол үйл явдал

Ерөнхийлөгчийн комиссийн хуралдаан

 

Өнөөдөр Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх  түлш, эрчим хүчний комиссийн хуралдаан болж байна. Хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн байдал ба тэр нь  Оросын нефтийн салбарт ямар нөлөөтэйг авч үзнэ. Уналт үргэлжилж байнагаа нь  ойлгомжтой. Хятадын ДНБ-ний өсөлтийг авч харах хэрэгтэй. Өнөөдөр баррель нефть дөнгөж 50 доллар. Хоёрдугаарт нь доллараар төлбөр хийхээс Орос татгалзахаар бэлтгэж байна. Монополийн эсрэг  тэмцэгч нарын хэлж байгаагаар хэрэв түүхий эдийн 10 хувийг рублиэр худалдвал худалдан авагчдад нь  15 тэрбум долларын хэмжээний орос рублийг худалдан авах хэрэгтэй болно.  Мөнгөний ханшийг барихад тэр нь тустай. “Газпромыг” хуваах асуудал хурлын дэгд байхгүй ч комисс түүнийг хөндөж болох юм. Харин Оросын монопол компани түүнийг экспортод эрсдэлтэй гээд эсрэг байгаа.

 


 

ИУ-ын дайчид түүхийн дурсгалыг устгахын хажуугаар цаазын ажиллагааг явуулжээ

 

 

“Исламын улс” бүлгийн террористууд Сирийн хойд нутгийн эртний хот Пальмирагийн багануудыг устгажээ. Түүнийг хийхдээ гурван хүнийг багананд хүлж байгаад дэлбэлсэн байлаа. Гэж Туркийн Daily Sabah сонинд бичив. Их Британид байрладаг  Сирийн хүний эрхийн байгууллага ч цаазын ажиллагааны талаар мэдээлжээ.

 


 

Обама арваннэгдүгээр сард Туркээс гадаад айлчлалаа эхэлнэ

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  арваннэгдүгээр сарын 14-22-ны хооронд хийх гадаад айлчлалынхаа хувьд Турк, Филиппин, Малайз зэрэг орнуудыг сонгосон тухай Цагаан ордны мэдээнээс ишлэн Reuters өнөөдөр дамжуулжээ. Энэ аяны явцад тэр эхлээд Туркийн Анталье хотод болох G20 саммит, мөг Филиппинд хийгдэх Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны саммит зэрэгт оролцох гэнэ. Мөн Малайзид Зүүн Өмнөд Азийн эвслийн саммит түүнийг хүлээж байна.

 


 

Ухаалаг бат бэх

 

Бишрэгч нарт гайхал төрүүлэх нь тийм амархан зүйл биш. Үйлдвэрлэгч нар нь шинэ зүйлийг  тэдэнд зориулан байнга хайж байдаг. Өнөөдөр IT ертөнцөд ээлжит шинэ танилцуулга болж байна. Түүнийг  Motorola компани, Verizon операторын хамт хийж, Motorola Droid  шугамын хоёр шинэ ухаалаг утсыг танилцуулж байна. Droid Maxx 2 нь нэг удаагийн цэнэглэлтээр 48 цагийн турш эрчимтэй хэрэглэж болох төхөөрөмж гэнэ. Мөн өмнө хийсэн рекламд түүний дэлгэцийг хэзээ ч хагарахгүй гэж хэлсэн байлаа.

 


 

Качиньскийн намын ялалтыг СЕХ бататгав

 

Фото: www.globallookpress.com

 

Польшийн парламентын  сонгуулийн дүнг Улсын сонгуулийн комисс нь өнөөдөр албан ёсоор зарлав. Экс ерөнхий сайд Ярослав Качинскийн “Эрх зүй ба Шударга ёс” нам 37,58 хувийн санал авч парламентын олонх болов. Түүний дараа хоёрт нь ерөнхий сайд Эва Копачийн “Иргэний байрь суурь” нам 24,09 хувийн саналаар шалгарчээ.

 

Гуравт нь рок хөгжимчин Павел Кукизийн  "Kukiz 1» хөдөлгөөн 8,81%  саналын дэмжлэг авчээ. Польшийн сеймд гадна Рышхрд Петругийн “Орчин үеийн Польш” гэдэг шинэ лиерал нам (7,6%), “Польшийн тариачны нам” (5,13%) орж чадав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2015-10-27 202.131.235.2

ПУТИНЫ БООВ БОЛ ХАМГИЙН ГОЁ БООВ. БИ БАЙНГА ТОЧИГИЙГ НЬ ДОЛООДОГ ЮМ ЗА ЮУ ХҮҮХДҮҮДЭЭ

РАВДАН 2015-10-27 202.70.46.218

ХҮҮХДҮҮД ИНГЭЭД Л УРХИНД ОРДОГ ЮМ ДОО. ИЙМ КОММЕНТ ТҮҮЖ УНШИЖ САНАДАГ ХАДГАЛДАГ ХҮМҮҮС ЯМАРХУУ ХҮМҮҮС БАЙЖ ТААРАХ ВЭ? ӨС СӨНАГЧ АТААРХУУ АЖИЛ АМ НЬ ЗӨРДӨГ АМИСГААНУУД Л БАЙДАГ ЮМ ДАА. ИНГЭЭД Л ӨӨРСДИЙГӨӨ БАРЬЖ ӨГЧ ХОРВООГИЙН ШИВШИГ БОЛГООД БАЙДАГ ЮМ. УДАХГҮЙ ЗӨНДӨӨ БИЧНЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ ИЛЧЛЭЭРЭЙ. РАВДАН АХ НЬ МЭРГЭЖЛИЙН ХҮН ШҮҮ!

Зочин 2015-10-27 122.201.22.220

Орос цэргийн орхидоснууд: - ИУ-ыг сүйдэлж байна, орос агуу, Путин мундаг.... Гээд л сүүлээ шарвалзуулж гийнаад байсан чинь өнөөдүүл нь амар тайван ажлаа үргэлжлүүлсээр шив дээ? кккккк

Paвcaл 2015-10-27 207.45.156.253

Равдаан миний хүү чи Пальмирад түүхийн дурсгалыг хамгаалахаар оросын десантчид ирлээ гээд хашгираад байсан. Яасан юм болоо? Санаа зовоод байх юм аа. Алуулчихсан юм болов уу, хүлүүлээд дэлбэрчихсэн юм болов уу?