Хонь
Өөрийнхөөрөө бай. Бусдын үгээр амьдрах хэрэггүй. Ажил ихтэй завгүй байх бололтой. Хэрүүл маргаанд оролцох хэрэггүй. Яарвал даарна. Аливаа асуудалд аль болох тайван, ул суурьтай хандах хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхыг анхаарч стресс бухимдлаас сэргийлээрэй. Хайр дурлалд яарах хэрэггүй. Мөнгө санхүүгийн үйл хэрэгт азтай байна. Мөнгө олоход хялбар байх боловч зарцуулахдаа бодолтой хандах хэрэгтэй.
Үхэр
Мэдлэг, чадвараа зөв ашиглаж чадвал ажил дээр өсч дэвших боломж нээгдэнэ. Бусадтай хамтран ажиллахдаа анхааралтай, хянуур байхыг хичээгээрэй. Багны цаана хэн байгааг таньж мэдэхийг оролдоорой. Гэр бүлийн харилцаанд тааламжтай. Шинэхэн хосуудад баярт үйл явдал тохионо. Долоо хоногийн эхээр санхүүгийн байдал сайжрах боловч энэ байдал удаан үргэлжлэхгүйг анхаараарай. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.
Ихэр
Хувь тавилан чинь таны гарт байна. Гэвч юу хүсч буйгаа сайн бодож тунгаагаарай. Ажлын талбарт гэнэтийн өөрчлөлт гарна. Энэ нь таны өмнө мэргэжилдээ ахиж дэвших шинэ үүдийг нээнэ. Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Ханиад шуухниа долоо хоногийн сүүлээр таны биеийг чилээх бололтой. Тиймээс дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж, аль болох идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй.
Мэлхий
Эрч хүч буурч, сэтгэл санаа хямрах магадлалтай. Гэхдээ төлөвлөсөн ажил саадгүй бүтнэ. Ажил хэргийн уулзалт, хурал цуглаанд сайтар бэлдэж, удирдлагууддаа төлөвлөгөөгөө нарийвчлан танилцуулах хэрэгтэй. Хосуудын харилцаанд тохиолдож буй асуудлууд юунаас болж байгааг ойлгоход цаг хугацаа шаардана. Харилцаагаа аврахын тулд идэвх санаачлагатай бай. Гэнэтийн их мөнгөний орлого олох боломж байна. Зугаа цэнгэлээс татгалзаж, аль болох гэрээс гарах хэрэггүй.
Арслан
Авьяас мэдлэгээ дайчлан албан тушаал ахихыг хичээгээрэй. Гадаад дүр төрхөндөө анхаарч, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Урин дулаан хаврын улирал айлчлан ирж буйгаас сэтгэл хөдлөл ихтэй байх болно. Зээл авах гэх мэт санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байх болно. Мөнгөнд хэт их анхаарал хандуулж, амьдралын бусад баяр баяслыг умартах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хайр дурлалын харилцаагаа сэргээхэд тааламжтай байх болно.
Охин
Хоёрдмол шинжтэй долоо хоног. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой танилтай болно. Магадгүй энэ шинэ танил амьдралын хань чинь байхыг үгүйсгэхгүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, тогтсон орлогоо олно. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол найдвартай хүмүүстэй түншлээрэй. Гэр бүлээс гадуур харилцаа, хууралт илчлэгдэх магадлалтай. Эрүүл мэндийн байдал урьдын адил хэвийн байх болно.
Жинлүүр
Та хайр дурлалд умбаж, эргэн тойрны бүхнийг умартсан долоо хоног байх болно. Сэтгэл санаа өөдрөг байх нь ажилдаа амжилт гаргахад нөлөөлнө. Гэр бүл, хамаатан садны дунд баярт үйл явдал тохионо. Найз нөхдийн мөн чанар энэ үед танигдана. Санхүүгийн хувьд санаа зовох хэрэггүй. Гэнэтийн орлого орж ирнэ. Харин эрүүл мэнддээ анхаараарч, гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.
Хилэнц
Өр, авлагатай холбоотой асуудал үүсэх бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна. Санаа зовоосон асуудлаа гэр бүл, найз нөхдөдөө хэлж, зөвлөлд. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч санасан хэмжээнд хүрэхгүй. Хамтрагчаа зөв сонгохыг сануулж байна. Гэр бүлийн хосууд эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс түр зуурын шохоорхол, хөнгөн явдалтай учирна. Сэтгэл санааны байдлаас шалтгаалж бие тавгүйрхэх магадлалтай.
Нум
Энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байж, амьдралын баяр баясгаланг мэдэрнэ. Долоо хоногийн эхээр орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирна. Таны бүтээмж өндөр байх бөгөөд нэг дор олон ажлыг амжилттай гүйцэтгэнэ. Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяр тэмдэглэх, эсвэл зочин хүлээж авах бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр аялал зугаалга таныг хүлээж байна.
Матар
Романтик долоо хоног. Та нарын олонх хайр дурлалтай учирна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс шинэ харилцаа үүсгэхээс татгалзаарай. Эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эдгээр өдрүүдэд биеэ сувилж, эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй байна. Санхүүгийн байдал сайнгүй байх бөгөөд эртнээс бодож төлөвлөөгүй л бол том худалдан авалт хийх хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөөр худалдаж авсан зүйл тань нэн шаардлагатай зүйл биш байсныг хожим ойлгож харамсах хэрэг гарна.
Хумх
Таны материаллаг байдал, санхүүгийн нөхцөл боломж дээшилнэ. Мөнгөө хэрэгцээтэй зүйл, эсвэл хүртэх ёстой нэгэнд л зарцуулаарай. Таныг гэх үнэн сэтгэлгүй хүний төлөө мөнгө үрэх хэрэггүй. Хосуудын харилцаан дахь үл ойлголцол тайлагдана. Энэ та хоёрыг улам ойртуулна. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа ходоод гэдэс, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох магадлалтай. Ажил хэргийн олон уулзалтууд таныг хүлээж байна.
Загас
Хувийн харилцаандаа анхаарах үе. Шинээр ажил эхлэх, эсвэл бизнесийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй бол эртнээс таньж мэдэх хүнтэй хамтарсан нь дээр. Хамт олон эсвэл найз нөхдийн харилцаанд тааламжтай. Найз нөхөдтэйгөө хамтарсан ажил үр дүнтэй байна. Ядарч сульдахаас сэргийлээрэй. Мөнгө санхүүгийн асуудалд хэт анхаарах хэрэггүй. Гарах ёстой зарлагыг нарийлах хэрэггүй.