Үндэсний үйлдвэрлэл гэхээр л хэдэн эсгий шаахай л санаанд буудаг. Эсвэл ажлын, өвлийн гутал хаа нэг лангуун дээр үзэгдэх нь төдийлөн анхаарал татдаггүй. Загварын чиг хандлага цаг минутаар өөрчлөгдөхийн хэрээр гутлын хийц, загвар ч бас хувьсан өөрчлөгдөж буй. Ялангуяа өдөр тутамд өдөр тутамд өмсөх загварлаг атлаа чанартай, хөлд эвтэйхэн арьсан гутал ямагт эрэлттэй байдаг. Энэ хэрэгцээг хангаж, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө зорьж буй BOIV арьсан гутлын дэлгүүрийн бүтээгдэхүүнийг онцоллоо.
Үндэсний үйлдвэрлэлийн тоонд зүй ёсоор багтдаг гутлын үйлдвэрлэл, худалдаагаар хэрэглэгчдэдээ хэдийнэ танил болсон BOIV арьсан гутлын дэлгүүрт орчин үеийн загварлаг өдөр тутамд өмсөх өвөл, хавар намрын гутлуудыг борлуулдаг. Монгол хүний хөлийн онцлогт тохирсон, хөлд эвтэйхэн гутлыг 20-30 жил гутал үйлдвэрлэсэн нарийн мэргэжилтнүүд урладаг аж. Дэлгүүрийн лангуун дээрх гутлууд дунджаар 150-300 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь импортын арьсан гутлаас даруй хямд үнэтэй болох нь анзаарагдав. Тухайлбал, Турк, БНХАУ, ОХУ, Итали зэрэг орны арьсан гутал дунджаар 400-800 мянга, нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй байдаг.
Цагаан сар дөхсөн энэ үед BOIV арьсан гутлын дэлгүүрт гоёлын хором, эмэгтэй түрийтэй гутал хамгийн эрэлттэй байгаа аж. Зөвхөн цагаан сар, баяр ёслол гэлтгүй өдөр тутамд өмсөх загварлаг гутлын хэрэгцээ, хэрэглээ нь байвч импортын гутлыг орлож чадахгүй байгаа ганцхан шалтгаан нь “хүний нөөц”-ийн асуудал аж. Тухайн үйлчлүүлэгчийн сонирхсон гутлыг олноор нь үйлдвэрлэдэггүй, ердөө ганц, хоёр л байдагтай холбоотой аж. Хэрэв хүний нөөцийн асуудал шийдэгдэж, гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал 1990-ээд онд Монгол Улс дотоодынхоо гутлын хэрэгцээг хангадаг байсан тэр үеийг сэргээж, энэ салбарыг томруулах боломжтой гэдгийг BOIV арьсан гутлын дэлгүүрийг үүсгэн байгуулагч, захирал А.Цацрал хэлж байв. Түүнтэй ярилцсанаа хүргье.
-Дэлгүүрийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэрэглэгчдээ татаж амжсан уу?
-Ерөнхийдөө гутлыг гоёлын болон бөөний гэж хоёр ангилдаг. Манай дэлгүүр гоёлын гутал борлуулдаг, үндэсний үйлдвэрлэгчид маань гоёлын гутал урладаг. Харин бөөний гутал гэдэг нь хямд үнэтэй, олон тоогоор хурдан хугацаанд үйлдвэрлэсэн хийц, загвар нь болхи гэх мэт гоёлын гутлаасаа маш их ялгаатай. Гоёлын гутал бол маш нарийн чимхлүүр ажиллагаатай, хугацаа ордог, энэ хэрээр чанартай байхыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд Монголд гоёлын гутал үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байна. Бид дотооддоо үйлдвэрлэсэн гоёлын гутлыг дэлгүүртээ борлуулж, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг холбож ажилладаг. Дэлгүүрт маань худалдаалж буй гутлуудыг 20-30 жилийн туршлагатай, энэ салбартаа мэргэшсэн хүмүүс загвараа өөрсдөө зохиож урладаг болохоор загварлаг, бас чанартай байдаг. Бид бүхэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг судалж, гутлын загвар, хийц, чанарт анхаардаг. Энэ ч утгаараа гутлын эрэлт хэрэгцээ, борлуулалт зөвхөн баяр ёслолоор ч биш жирийн өдрүүдэд ч их байдаг. Манай дэлгүүр 2017 онд анх үүдээ нээснээс хойш дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгүүрийн маань логог харвал хөлөн дээр далавч ургаснаар дүрсэлсэн нь “Таны хөлд жигүүр ургуулах тансаг гутлаар бид үйлчилнэ” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон нь анзаарагддаг. Үйлдвэрлэгч болон бидний зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн маань бэлэн, тоо хэмжээний хувьд зах зээлээ хангаж чадахаар үйлдвэрлэж чадвал бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй гэсэн асуудал байдаггүй.
–Хэрэглээ, хэрэгцээ нь байвч гутлын үйлдвэрлэл торойж томрохгүй байгаа шалтгаан юунд байна вэ?
-Бидний зүгээс импортын гутлын хэмжээг давж чадахаар гутал үйлдвэрлэж байж, дотоодынхоо хэрэгцээг хангахад илүү анхаардаг. Бид түүхий эдийн нөөц /арьс шир/-өөр дутахгүй боловч хүний нөөцийн асуудал гутлын үйлдвэрлэл хөгжихөд чөдөр болж байна. Жишээ татахад, Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэж буй хүүхэд ирээдүйд гуталчин болно гэж боддоггүй. Мэргэжил сонгож буй хүүхдүүд ихэвчлэн дээд сургуульд суралцах, оффист ажиллах л сонирхолтой байдгаас бус гутлын салбарыг тоодоггүй. Монгол Улсад 1990 оноос гутлын үйлдвэрлэлийн салбар уналтад орсон учраас сүүлийн үеийн хүүхэд залуус монголчууд өөрсдөө гутал хийдэггүй л гэж боддог учраас сонирхдоггүй байх. Гэхдээ 2010 оноос эхлээд хувиараа гутал үйлдвэрлэдэг, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болж эхэлж байна. Гутал гэдэг бол нарийн мэргэжилд орно. Чанартай гутал хийе гэхэд 3-5 жилийн хугацааг хувь хүнээс шаарддаг. Бидэнд таван жилийн турш гутал хийж, ажиллах хүмүүс олддоггүй. Нөгөө талаас тоног төхөөрөмжөө сайжруулсан байхад хүний нөөцийн дутагдалд орохгүй.
-Гоёлын гутал үйлдвэрлэхэд арьс ширний хувьд гологдол ихтэй байдаг гэж сонссон?
–Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтай. Энэ утгаараа амьдын сэв их байдаг. Үүнийг нь боловсруулалтад оруулахад арилдаггүй. Тиймээс арьсыг нэг хоёрдугаар зэрэглэл гэж ангилдаг. Өө сэв багатай арьсыг нэгдүгээр зэрэглэлд ангилдаг. Ийм арьс маш бага гардаг гэж тооцоолдог. Жишээ нь, 50 үхрийн арьснаас 10 нь л нэгдүгээр зэргийнх байдаг. Хэрэв мал аж ахуйн салбартаа анхаарч малын өвчлөлийг багасгавал арьсны өө сэв ч багасна. Нэгдүгээр зэрэглэлийн арьс гарган авах боломжтой. Хэдийгээр нэгдүгээр зэргийн арьс бага гардаг хэдий ч дотооддоо сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болохоор гоёлын гутлаа өндрөөр үнэлдэггүй. Хэрэглэгчдэд очиж буй гутал үнэтэй байх шаардлагагүй гэсэн үг.
–Монгол гутал гэхээр л хэлбэр хийц болхи гэсэн нийтлэг ойлголт хүмүүсийн дунд байх шиг. Гутлын чанар чухал уу эсвэл илүү загварлаг байх ёстой юу?
-Нэг хэсэг бүлэг хүмүүс гутал хийж сурч эхлээд л “Би гутал хийж чадна” гэж хувийн бизнес хөөдөг. Гутал хийх аргыг харчхаад л өнгөцхөн дүгнэдэг. Уул нь тэр хүмүүсийн хувьд гутал хийх болоогүй. Тэдгээр хүмүүсийн тухайд зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ судлаагүй шууд л гутал үйлдвэрлэдгээсээ болж алддаг. Ямар гутал зарагдах вэ гэдгээ тооцохгүйгээр үр ашиггүй зардал гаргадаг, борлогдохгүй олон гутал үйлдвэрлэдэг. Ерөөсөө донжоо олоогүй. Хүн харахад гутал боловч сонирхож авах бүтээгдэхүүн биш гэсэн үг. Гутал нь эцсийн бүтээгдэхүүн болж амжаагүй байхад л борлуулчхаар эдэлгээ даахгүй салж унах, хэлбэрээ алдах, хүний хөлд эвгүй буюу хөл холгох зэрэг асуудал үүснэ. Ер нь маш олон төрлийн гутал хийж байж сайн чанарын гутал хийнэ. Гутал бол хөлд эвтэйхэн, бас загварлаг байх ёстой. Хөлд эвтэйхэн байлаа гээд болхи хийцтэй байж болохгүй шүү дээ. Товчхондоо, гутал хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай л байх ёстой.
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхэд дотооддоо үнийг хэтэрхий хөөрөгдүүлдэг гэж иргэд шүүмжилдэг. Уг нь импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдээ татъя гэвэл үнэ дээр анхаарах ёстой болов уу?
–Итали, Германд үйлдвэрлэсэн сайн чанарын арьсан гутал 500 мянган төгрөгийн үнэтэй. Бид гутлаа цэвэр арьсаар хийдэг. Ийм бүтээгдэхүүн Монголдоо маш хямд үнээр борлуулдаг. Дунджаар 150 мянган төгрөгийн үнэтэй. Мэдээж импорттой өрсөлдье гэвэл үнийн хувьд дундаж, импортын бөөний гутлыг хэд дахин давсан чанартай байж чадвал дотоодынхоо гутлын хэрэгцээг хангаж чадна. Ийм гутал үйлдвэрлэе гэхэд гутлаар мэргэшсэн чадварлаг нарийн мэргэжилтэн хэрэгтэй. Дээр дурдсанаар хүний нөөцийн л асуудал тулгамдаж байгаа юм. Импортын гутал бол монголчуудад зориулж үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнүүд шүү дээ. Монгол хүний үйлдвэрлэсэн гутлыг худалдан авлаа гэхэд монголчууддаа л хөрөнгө оруулалт хийж, монгол хүнээ дэмжиж, олон хүнийг ажилтай, орлоготой байлгана гэсэн үг. Харин импортын гутал авлаа гэхэд тухайн улсад л хөрөнгө оруулалт хийж, гадагшаа мөнгө урсгаж байгаа юм.






























–Монголчууд дотоодынхоо гутлын хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу?
-Монгол Улс гутлынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах бүрэн чадалтай. Пүүзнээс бусад загварын, өдөр тутмын гоёлын гутал үйлдвэрлэж байна. Эрэлт хэрэгцээ нь ч их байна. Нэг зүйлийг онцлоход, байгалийн баялаг дундардаг, бидний баялаг ундардаг. Одоо гутал үйлдвэрлэж буй жижиг дунд үйлдвэрлэгчид ардчилал гарахаас өмнө гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс болон тэдний үр хүүхэд нь шүү дээ. Социализмын үед ч бид гутлынхаа хэрэгцээг дотооддоо хангаж, бүр экспортолдог байлаа. Азид гуравт, дэлхийд 10-т ордог гутлын цогц парк үйлдвэртэй байсан үе бий.
-Та яагаад гутлын салбарыг сонгосон юм бэ?
-Миний ойр дотны хүмүүс гуталчин. Миний хувьд хайртай дотны хүмүүсийнхээ гутлыг зардаг дэлгүүртэй болохсон гэж хүүхэд байхаасаа л мөрөөддөг байсан. Анх дэлгүүрээ нээхээс өмнө байрныхаа орцонд зардаг байлаа. Одоо дэлгүүрээ нээсэн ч цаашид монголчуудынхаа гутлын хэрэгцээг хангахын төлөө зорьж ажиллаж байна. Монгол хүний хийсэн гутлыг монгол хүн өмсөхийн төлөө зорьж байна.
Зочин 2020-02-10 66.181.188.78
малынхаа түүхий эдийг ашиг шим бүхнийг бүрэн дүүрэн ашиглах тун чухал ,гарын мухарт суугаа хэн нэг нь хонь төхөөрөхдөө ядаж арьсыг нь гэмтээхгүй л байвал тэр чинь та эх орондоо хөрөнгө оруулалт хийж байна гэж бодох хэрэгтэй,тэгсэн цагт танд хяидхан гутал болж эргэж очно
Зочин 2020-02-10 50.232.248.216
ENXSAIXAN
amerxryy xydaldaa xiixgyi bx. 2020-02-10 50.232.248.216
ene zasgiin gazriin yed Auyltai.
(HM.)
зочин 2020-02-10 103.26.194.37
Дотоодын бараа гадаадын бараанаас үнэтэй байгаад байхаар яах юм бэ Оруулж ирж байгаа зардал чирэгдэл гэх юмгүй байж төсөвөө көв тооцоолоод өөрсдийнхөө орны хүмүүст хямдхан өгвөл хэн хэнд нь хэрэгтэй л байхдаа Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа ч Ихэнх хүмүүсийн сарын цалин хэд байдаг билээ дээ бодмоор шт
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-02-10 66.181.188.33
Арьсан гутал уу, ширэн гутал уу? Хэрэв бод малын ширэн гутал биш үү? Бог малын арьсаар хийсэн гутал бол эдэлгээ муутайхан л байж таарна даа. Харин бодын ширэн гутал бол маш бөх, хэв маяг нь эвдэхгүй сайн байдаг.
зочин 2020-02-10 203.91.118.182
амжилт хүсье зөв бодолтой ажилсаг залуус байна шүү
Б Түмэнбаяр 2020-02-10 64.119.26.13
Монголчууд маань нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болж байгаа Дархан нэхий Компаний үйлдвэрлэсэн гутлуудыг Монголчууд нэлээдгүй өмссөн харагддаг би болон манай гэр бүл Дархан нэхийгийн гутлыг өмсч өвлийг өнтэй давдагдаа Монголчууд минь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй
Зочин 2020-02-10 64.119.20.200
Chamartai hyamdyg n l hun avdag shdee. Socialsim bish shuu dee hoo
Зочин 2020-02-10 192.82.73.95
Мөрөөдөл бүхэн биеэлдэг гэдэг шигл бодож байна хүүеээ ёи тэрээ хараачээ 10 гутал хийж чадахгүй байж 3 саяыг хийнэ гэж бншүү хөө.
Zochin 2020-02-10 192.82.71.170
Ug ne mahs saihan l yum heleed bna Mongold yildverlesen gutal umssun hymyysiig harhad ariin zuuzai dandaa suusan haragdaad baidgiin uuniig l zasah heregtei
Чиглэл 2020-02-10 66.181.185.116
Гадаадад гаргаж зараж чадах нь чухал ямар улсын гутал өмсөх нь хүний өөрийнх нь сонголт.
иргэн 2020-02-10 103.26.193.188
Хаяг утсаа тавиарай.
иргэн 2020-02-10 103.26.193.188
Сайн байна баяр хүргэе. Судалгаа хийж монгол хүний хөлний хэмжээг тогтоогоорой тэгэж хийх хэрэгтэй. тэгвэл бүгдээрээ танайхаас авна.
Зочин 2020-02-10 202.9.46.22
Хүүхэд ийм насан дээрээ хөөрхөн байдаг юм. Энэ 100 хувь хангаад л маниус 100 хувь ханаад л…
Зочин 2020-02-10 202.179.25.51
Загвар муутай загвараа сонголт өргөнтэй болгох хэрэгтэй шүү. Хүний хөл өргөн нарийн янз бүрийн стандарттай байдаг нарийн хөлөнд таарах гутал ховор шүү дээ. Гоёл сайн хийж өгөх хэрэгтэйв
Зочин 2020-02-10 202.179.25.51
3-5 см-ийн өндөр өсгийтэй эмэгтэй гутал маш их хэрэгцээтэй байдаг, үүнийг хийж өгөөч дотор нь зөөлөн материалтай бол сайн
Зочин 2020-02-10 198.16.70.52
1 гутал авч хэрэглэж үзлээ. Урагдаагүй, салж унаагүй. Гэхдээ технологи, хийц болоогүй байна. Арьсан хийцнээс бусад материал муу, Үдээс, ул, дотор улавч гээд олон юм сайжруулахгүй бол болоогүй л санагдсан.
Зочин 2020-02-10 139.5.216.38
Хаана үйлдвэр дэлгүүр нь байдагвэ хэлж өгч туслана уу
hashirsan hereglegch 2020-02-10 202.131.251.130
1 jiliin nasgui gutal daa. tegsen hernee 250k baisan, tegtel CAT.s une hyamdraliin uyed avsan 150k.n gutal 3 jil omsood ymar ch asuudalgui baina.
Зочин 2020-02-10 202.21.105.23
100 хувь хангана нтр гэж онхолдож байхаар 20, 30 хувийг нь хангахийг зорьж байгаа гэвэл арай амьдралд ойр сонсогдоно доо.
Хэрэглэгч 2020-02-10 122.201.20.194
Зуны нэг гутал авсан х***а гуталтай харьцуулалтгүй чанартай чийг татахгүй сайхан гутал байсан шүү. Миний хөлд нэг гутал 1 жилээс дээш хэр барагтай болдоггүй.
Зочин 2020-02-10 202.55.188.46
Уг нь авмаар л бдг гэтэл монгол гутал гэхээр л үнэхээр болих хийцтэй бдг даа.хуучин нийгмийн үед харин ч чанартай гутал хийдэг бжээ.
Зочин 2020-02-10 203.91.112.146
Хан бүргэдэйд байгаа гуталнуудтай өөрсдийнхөө хрийснийг харьуулчхаад олон юм ярьМонгол юм үйлдвэрлэх үнэндээ хэрэггүй
Zochin 2020-02-10 202.179.25.51
ТДБ -д байгаа германы гутал бас сайн арьс нь сайн шүү.
Зочин 2020-02-10 203.98.76.9
Энэ дэлгүүр ТБД андуудын буудлын замын урд Панасоник гэсэн бичигтэй байшинд байдаг. Зүүн талаасаа орно. Хүүхэддээ эндээс гутал авдаг. Үнэ, чанарын хувьд боломжийн шүү
Зочин 2020-02-10 202.179.24.165
хуучны гутлын том үйлдвэрт чинь Номин ч билүү дэлгүүр ороо биз дээ, одоо хаана жилд хэдэн сая гутал хийх болж байна
Зочин 2020-02-10 202.5.202.132
дэлгүүр нь хаана байдаг юм бол оо
Зочин 2020-02-10 92.38.148.62
хаана байдаг дэлгүүр бэ