Цагаан сараас өмнө таны данс руу орох мөнгөн урамшууллууд | News.MN

Цагаан сараас өмнө таны данс руу орох мөнгөн урамшууллууд

Цагаан сараас өмнө таны данс руу орох мөнгөн урамшууллууд

Цагаан сараас өмнө таны данс руу орох мөнгөн урамшууллууд

Цагаан сар хаяанд ирсэн өдрүүдэд арилжааны банкуудын ачаалал эрс нэмэгддэг нь ердийн үзэгдэл болоод удаж буй. Баярын өмнө олгодог алдарт эхийн одон” болон “насны хишиг”-ийн мөнгийг олгож эхэлдэг нь иргэд хөлөө чилтэл банканд дугаарлах шалтгаан болдог. Энэ жилийн хувьд одонтой ээжүүд болон ахмадууд харилцах дансаараа мөнгөө авах боломж бүрдсэн нь банкинд дугаарлах шаардлагагүй болж байна.

Жилд хоёр удаа л олгодог дээрх мөнгөн тэтгэмжүүдээс гадна  тэтгэврийн нэмэгдэл, НӨАТ-ын 2019 оны буцаан олголт, цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд олгох тэтгэмжийг энэ сарын эхээр олгох юм. Өнөөдрөөс эхлэн иргэн таны дансанд орж ирэх мөнгөн урамшуулал, тэтгэмжийн талаарх мэдээллийг хүргэе.


ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ ОЛГОЖ ЭХЛЭВ

Засгийн газрын 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр дээр олгохоор болсон. Ингэхдээ 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэвэр 22 мянган төгрөгөөр, 500 мянгаас дээш бол 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногоос  /2020.02.03/ эхлэн ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийг олгож эхлээд байна. Ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийг нь олгохдоо гуравдугаар сарын тэтгэврийг хоёрдугаар сарын тэтгэврийн нэмэгдэлтэй нь хамт олгож эхэлсэн билээ.

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ӨНӨӨДРӨӨС ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖИНЭ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс олгохоор болсныг мэдэгдсэн. Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын мөнгө өнөөдрөөс /2020.02.10/ иргэдийн дансанд шилжиж байна. Нийт 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн үзүүлэлт аж.

Мөн Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх нь.

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ АХМАДУУДЫН ДАНСАНД БАЙРШУУЛНА

Жил бүрийн цагаан сар болон үндэсний баяр наадмын өмнө 65 нас хүрсэн ахмадуудад “Насны хишиг” олгодог билээ. Энэ жил 130 гаруй мянган ахмадад “Насны хишиг” хүртээхээр тооцож, улсын төсөвт 12 тэрбум төгрөг төсөвлөжээ. Цагаан сараас өмнө олгох “насны хишиг”-ийг өнөөдрөөс /2020.02.10/ ахмадуудад харилцах дансаар нь олгоно. Тиймээс ахмадууд банкинд урт дараалал үүсгэх шаардлагагүй болж байна. Энэ жил анх удаа “Насны хишиг”-т хамрагдаж буй ахмадууд харьяа дүүрэг, сум хороонд өргөдөл гаргахдаа харилцах дансны дугаараа бүртгүүлнэ гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зөвлөж байгаа юм.

ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН МӨНГИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

Жилд хоёр удаа олгодог мөнгөн  урамшуулал бол “Алдарт эх"-ийн одонгийн мөнгө. Улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө олгодог энэхүү мөнгийг мөн өнөөдрөөс арилжааны банкууд одонтой ээжүүдийн данс руу шилжүүлэх юм. Одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталжээ. Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны  нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх юм байна.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Дашрамд дурдахад, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий.

"ЦАЛИНТАЙ ЭЭЖ"-ИЙН МӨНГИЙГ ХОЁРДУГААР САРЫН 18-НД ОЛГОНО

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 18-ны өдрөөс олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж буй. Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

"ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ИЙГ ЭНЭ САРЫН 20-НД ОЛГОНО

Засгийн газраас Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд мөнгө байршуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс цагаан сарын өмнө хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхлэх юм. Өнөөдрийн байдлаар нэг сая 168 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Харин бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор болсон билээ.

Б.ЦЭЦЭГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
188
ЗөвЗөв
48
ХөөрхөнХөөрхөн
43
ХахаХаха
35
ТэнэглэлТэнэглэл
28
ГайхмаарГайхмаар
18
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-10 202.126.88.64

2019 оны 12-р сарын 30-наас өмнө нас барсан хүний тэтгэвэр грүпий эргэн төлсөн мөнгийг ар гэрт нь буцааж олгоно гэсэн яасан бэ. Банк нь мэдэхгүй гэх юм. Үүнд хариулт өгөх хүн байна уу.

Avatar

Бямба наран 2020-02-10 66.181.161.79

Оюутны тэтгэлэг өгөхгүй юм уу

Avatar

Зочин 2020-02-10 66.181.182.222

Huwitsaagaa awmaar bnaa

Avatar

Zochin 2020-02-10 202.21.109.68

Xuwitsaagaa ami oruulyaa…Ard olon chn niiteeree xuwitsaagaa xvleej bn shvv dee…Ami ordgvi algach bldoggvi xuwitsaagaa awmaar bn…

Avatar

Зочин 2020-02-10 202.126.89.6

Odongiin mongiig zaawal dewtreer ni ogno gd bankind 2 tsag bol elbeg oocherloj bj awch bn shd dansaar ogson bol ingehgvi shd hudlaa medeelel……

Avatar

иргэн 2020-02-10 202.21.124.134

1072 хувьцаа аваяаа

Avatar

Мөнхцэцэг 2020-02-10 66.181.161.11

Одонг жилд 1 л авдаг шүү дээ 2өгдөг юм уу нэгийг нь банк авчихдаг юмуу хэдийд нь өгдөг юм бэ

Avatar

Зочин 2020-02-10 202.5.198.40

Odontoi eejuud jild 1 udaa mungu avdag 2udaa ugdug ym bol 1 iiig ni bank idsen ym ba tiimuu

Avatar

зочин 2020-02-10 103.242.47.190

нас барсан хүний тэтгэврийн зээлийг хүүхдүүд нь 2020 оны 1 сард төлсөн байсан. Гэтэл буцааж олгоно гээд байсан. Өгөхгүй юм банк, нийгмийн даатгал аль нь мэдэхгүй гээд байна. гэтэл зээлийн үлдэгдэл мөнгө дээр 1 сард төлсөн зээлийн мөнгөн дүн нь нэмэгдээд орчихсон явж байна. энийг хэнээс асуух болж байна

Avatar

Od 2020-02-10 202.126.88.129

Huivtsaagaa avya ter ni heregtei bna

Avatar

Баясаа 2020-02-10 202.126.89.179

Нөгөө яригдаад байсан 1072 юу болсон бэ.

Avatar

цолмон 2020-02-10 66.181.161.94

тэтгэвэрийн зээлээ хэзээ егч эхлэх юмбэ хариу хэлэх хун байна уу туслаач

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.8

tegeverin zeel ogh surag bnau bur tag bolloo

Avatar

Туяа 2020-02-10 66.181.181.129

Одонгийн мөнгө нэг удаа ,насны хишиг хоёр удаа олгоно. Тэтгэвэр 30000, 25000 аар нэмэгдсэн. Мэдээгээ сайн нягталж бичээчээ. Хүмүүсийг самууруулаад байх юм.

Avatar

Amarhvv 2020-02-10 202.126.88.51

Odongiin mongo jild neg l awdag shde . yagaad 2 udaa ogdog gej hudlaa yariad bn

Avatar

Хариулт 2020-02-10 202.9.40.6

Жилд 2 удаа л буудаг гэсэн санаа байх. сар бүр биш зөвхөн 2 ба 7 сард. Харин авах хүн нь жилд 1 удаа авна.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.20

одонтой ээж жилд нэг удаа авдаг биздээ.худлаа яриад л.

Avatar

Ах 2020-02-10 103.212.118.251

Сонгуулийн шоуг арай ч дэндүү хийж байна.. та нар гарахгүй ээ

Avatar

Ѳндѳр настан Долгор 2020-02-10 66.181.187.155

Би 2-Асуулт асуумаар байна 1-т нь алдарт эхийн одонгий мѳнгийг жилд 2удаа олгодог гэж юу яриад байнаа? 2.нь мѳн насны хишгээ бас хоёр удаа олгодог гэх юм .Жилд нэг л удаа ѳгдѳг биздээ? хариулт хүсэе

Avatar

zochin 2020-02-10 66.181.161.59

Odongiin mongo jild neg uda ogdog. Nasnii hishigiig tsagaan saraar bolon naadamaar ogdog

Avatar

Насаа 2020-02-10 202.126.89.141

Насны хишиг наадам цагаан сар 2р олгодог. Одон жилд 1удаа л өгдөг.

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.100

насны хишгийг жилд 2 удаа өгдөг

Avatar

Xexe 2020-02-10 202.9.40.132

Muusain erchuuded yu ch baihgui.huurhii duu uruvdultei amitad.avgaidaa 1 hadamdaa 1 turiin tsagdaad 1 geed zagnah deerelheh hun mundahgui dee minii mongoliin erchuud.ajil ni oldohgui .oldson ch ar gert ni hureltseegui…yana daa yana.

Avatar

Зочин 2020-02-10 103.57.95.147

Hvvhed torvvlchih tegwel awna shde

Avatar

Монгол ээж 2020-02-10 150.129.140.80

Хөөрхий дө 500 төгрөгнөөс доод тэтгэврийг олигтой нэмэхгүй мөс долоолгох төдий чаавос
500 с дээш нэмэх хэрэггүй ш дэ хөгийн зүйл хийх юмаа

Avatar

Tovuusuren 2020-02-10 192.82.68.118

Odontoi eejiin mungiig jild 2 udaa ugdug bolsiimuu

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.14

3sar n tetgewer geed yriad bh yum toorogdvvleed bgaarai NOT Oroogvi bn

Avatar

ИРГЭН 2020-02-10 66.181.182.237

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал дууссан уу ? Чинзориг сайд аа ! Үр дүнгий нь сонсмоор байна.

Avatar

Р.Оюундорж 2020-02-10 122.201.24.87

Нөт буцаан олголт нийт авахаас дутуу бодогдсон байна . Хаана хандах уу.

Avatar

l***r 2020-02-10 66.181.161.29

p***a we yagad nadad? mongo ogohkui bgan

Avatar

зочин 2020-02-10 139.5.219.74

500 мянга хүртэл тэтгэврийг 30 мянгаар, 500 мянгаас дээш бол 25 мянгаар нэмэхээр боллооо гэж өмнө нь мэдээлээд байсан ш дээ. 2-р сарын тэтгэвэр дээр нэмэгдэл ороогүй л байна. Энд сэтгүүлч юун 3-р сарын тэтгэвэр орсон гэж будилж бичээд байнаа.

Avatar

Нараа 2020-02-10 103.10.22.28

Одонтой эх жилд 2 удаа мөнгө авдаг юмуу.1 бишүү.

Avatar

Зочин 2020-02-10 64.119.25.102

Нэг тийм ажил хийхгүй төрөөс мөнгө тэтгэмж нэхээд сууж байдаг залуу хүмүүс их байдаг юм бна лээ.их л сэтгэл эмзэглүүлж байгаа юм даа.тэгэхээр ЖДҮ гл дэмжиж .ажлын байрыг ихээр бий болгох.тиймээ цалингийн доод хэмжээ.цагийн ажлын хөлсний хуультай болох.л зайлшгүй шаардлага гарч ирж байна л даа.Энэ талаар хотын ИТХ ын дарга туйлын зөв оновчтой санал гаргаж байгааг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-02-10 202.126.88.225

Албан хаагчидийн цайлинг нэмнэ, тэтгэвэрийг ч бас нэмнэ… тэгэхэд хуухдийн монгоийг яагаад нэмдгуй юум вэ? Цайлин, тэтгэвэр нэмэгдэх нь бараа товарын унэ нэмэгдэж гэртээ ажилгуй сууж байгаа өрхуудэд хэцуу болоод бнаааа. хуухдийн монгийг нэмэхийг хусэж байна?!..

Avatar

Иргэн 2020-02-10 202.55.188.45

Халамж арай дэндүү хавгайрсан байна хөдөлмөрийн насны хүмүүс зүгээр л халамж хүүхдийн мөнгө хүнсний талоны бараагаар амьдраад хажуугаар нь мөрөөрөө байхгүй архи гудраад ийм хүмүүсийг ялгаж салгаж нягтлах хэрэгтэй байна.Хөл гар нь бүтэн ухаан санаа нь эрүүл 20-40 насны хүмүүс хамрагдсан байгаа нь арай л бишүү бусдын татварын мөнгөөр амьдраад байхад Төр нүдээ нээж сайн харах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.95

Өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүс тэр хэмжээгээрээ улсад татвар төлсөн олон жил ажилласан илүү их ачаалал үүрсэн болоод л авах ёстой юмаа авч байгааштээ юу ч хийгээгүй байж тэдэнтэй барьцаад адилхан тэтгэвэр авах гэж чичрээд байдаг хүмүүсийг ойлгохгүй юм

Avatar

Зочин 2020-02-10 66.181.176.201

NUAT turiin hishig bish shuudee harin ch bidniig luivardaj 2hon huviig ugch bn 8huviig tur bidnees luivsrdaj bn ter olon tetbumiig haash ni zartsuulj bgaa ni medegdehgui bn bodvol MAN iin songuulid yavj bgaa bh

Avatar

хахаха 2020-02-10 202.179.31.115

Энэ комментийг бичсэн иргүү гөлгөө ТУУРАГ ТУСГААР МОНГОЛ УЛСАД Амьдарч байгаагаа мэдэж байнауу НӨАТ 8хувийг улсдаа дугай өгч чадахгүй бол Монголоос зайлаач Буцаад чиний хүүхдийн ЕБС сургуулийн зардал Эмнэлэгийн зардал гэх зүйлд зарцуулагддаг юм

Avatar

Харин ээ 2020-02-10 64.119.20.166

Тийм шүү төр оршихуй дор татвар татвар оршихуй дор төр гэж үг байдаг даа. Энэ 2 хувийг буцааж өгөх алба ч бхгүй ш дээ. Орлогоо нуугаад байгаа газруудыг ил болгох гэж хэрэгжүүлж байгаа болохоос. Төр нь татварын мөнгийг зөв зүйлд зарцуулдаг болчихвол ч гоё шүү

Avatar

Зочин 2020-02-10 66.181.176.201

tur ard tumendee ugch bgaa yum ogt bhgui avah estoi yumaa l avch bn neeh sur badruulaad turuus ugch bgaa meteer niitelkhee bolij uz akhmaduudaa yalgavarladag iim muukhai turiig uzeegui dahij iim turiig b** songooroi gej huseh bn

Avatar

зочин 2020-02-10 192.82.64.190

Зээлийг нь тэгэлж байхаар бүх амадууддаа тэр зургаан сая төгрөгөө хуваагаад, энэ нэмээд байгаа хорин мянгаа бас нэмээд өгчихсөн бол арай л ухаантайд тооцогдох байсан байх даа.

Avatar

Монгол 2020-02-10 66.181.188.33

Харилцах дансанд шилжүүлж авч урьд нь ч болдог л байсан шүү дээ. Харилцах дансаар авахаар оочиргүй болдог гэж юу яриад байнаа? Харилцах данс чинь бас л банкинд байдаг. Бас л оочирлодог шүү дээ. Заримдаа бүр илүү ч оочиртой бхйх нь бий.Янз бүрийн тэтгэлэг, тэтгэвэр бүгд л банкинд хүн болгоны нэг нэг дансанд л байдаг. Авах юмаа сонгуультай сонгууль гүй оочирлоод л авна шүү дээ.

Avatar

Зочин 2020-02-10 150.129.140.32

Huvtsaa hezee oroh yum bee

Avatar

ZOCHIN 2020-02-10 180.150.82.77

ug n bol tetgevert garsan l bol bugded n ijilhen tetgever uguh n zovshdee..ajillajiih uedee harin hiisneeree ,hen iluu chadvar ,bolovsroltoi n iluu avah n huuli . ihenh n ert butcdag uchir ijilhen mungu uguh n zov .

Avatar

Зочин 2020-02-10 66.181.161.27

эрдэнийн энэ хууль буруу популист амлалт цөөн жил ажлан бага цалин авснууд нь бүр даврах нь ээ энэ нөхөр УИХд бүү гараасай гэж залбирья

Avatar

Зочин 2020-02-10 202.126.89.250

НӨАТ орсон байна аа. Төрийн хишиг.

Avatar

Зочин 2020-02-10 122.201.21.157

Chi bustaaj avah yostoi mungu shuu. Turiin hishig bish.

Avatar

Ц 2020-02-10 203.98.76.9

Энэ бол төрийн хишиг биш ээ. Худалдан авалт бүрдээ илүү төлж байгаа 10% татвараасаа дөнгөж 2%-ийг буцаан авч буй өчүүхэн мөнгө. Уг нь сугалаа гэсэн луйврыг больж, 10%-аа эргүүлэн авах ёстой юм. Даанч манай нийгэмд шударга зүйл их цөөхөн байна.

Avatar

Зочин 2020-02-10 103.212.118.72

Ажилгүй эрчүүдийн архи тоглоомны мөнгө цагтаа орох нь. Ашгүй.

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-02-10 76.107.165.63

Тансагланаа хэдүүлээ. Бэртэгчин тархины тураалт та нарт халамжийг амаар чинь гартал чихнэ дээ. Би өөрөө авилгаа амаараа буцаж гартал авна. Дүндээ дүн шүүдээ.

Avatar

Ахмад настан 2020-02-10 202.9.40.156

Ялгаварлагдсан ахмадуудад ядахдаа 2 сая иөгрөг өгч болохгүй юу. Хэнийх нь хөлс хөдөлмөр үнэлжгдэхгүй хог шаар болдог байна. Улс даяараа элдэв халамж авлаа. Тэтгэврийн зжжлгүй хэдэн ядарсан ахмадууд л хоосон хоцорлоо. Тэдний ихэнхийх нь тэтгэвэр 30 мянгаар нэмжгдээд ч 500 мянга хүрсэнгүй. Аймшигтай

Avatar

сараа 2020-02-10 202.126.89.18

яг үнэн ёстой утгагүй шийдвр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж