Авто худалдаа эрхлэгчид жагсав

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Авто худалдаа эрхлэгчид жагсав

Авто машины худалдаа эрхлэгчид өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийв. Энэ жагсаалд Да хүрээ, Дизель хүрээ, Гүн хүлэг, зэрэг авто машины захын худалдаа эрхлэгчид оролцсон байна. Тэдний зүгээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто машины захуудыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх гэж буйг эсэргүүцэж байгаа юм. Жагсаал хийж, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлжээ. Жагсаалд оролцогчид “Анхны зураг төслөөсөө огт өөрөөр барьсан, бидний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй газарт нүүлгэхгүй байхыг хүсч байна. Энэ шийдвэрээ эргэн харах хэрэгтэй” хэмээн жагсаал хийсэн юм.

Мөн тэдний зүгээс Авто худалдааны цогцолборт нэг зогсоолыг дөрвөн сая  төгрөгөөр худалдаж авна гэдэг эдийн засгийн хямралтай үед байж болшгүй хэмээн үзэж байгаа гэв.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж