Засгийн газрын дээр “хурсан үүл” арилжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Засгийн газрын дээр “хурсан үүл” арилжээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Засгийн газрын дээр “хурсан үүл” арилжээ

З.Энхболд: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой

Бараг хоёр сарын өмнөөс Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргаж, “ангийнхаа нөхөд”-өөс гарын үсэг цуглуулж эхлээд байсан. Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ “Дубайн гэрээ”-г байгуулсан нь Ерөнхий сайдын огцрох шалтгаан хэмээн тэрбээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д урьдчилан мэдэгдэх ёстой байсан хэмээн үзэж байгаа юм.

Огцруулах саналд Г.Уянга гишүүнээс гадна бие даагч гурван гишүүн, “Шударга ёс” эвслийн Л.Цог, О.Баасанхүү, МАН-ын Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар гарын үсгээ зурснаа мэдэгдээд буй. Харин Ардчилсан намаас Р.Амаржаргал анхдагч нь. Г.Уянга гишүүн хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гарын үсэг бүрдэх тун дөхсөн. Ч.Улаан Д.Тэрбишдагва нар… эргэлзээгүй зурна” хэмээн ярьжээ. Мөн Г.Уянгыг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурна хэмээн мэдэгдсэн гишүүд мэр сэр бий. Гэхдээ болзолтой. Тухайлбал Д.Хаянхярваа Дарханы асуудлаар МАН-ын шаардлагыг хүлээн авахгүй бол гарын үсгээ зурах бол, Ж.Батзандан ““Дубайн гэрээ Засгийн газрын хойдохыг уншихаар гэрээ болжээ. Харамсалтай” хэмээн“ айлгах янзтай.

Эндээс харахад гарын үсгээ зурна, зурахгүй хэмээн мэдэгдэж байгаа гишүүдийн үг өөр өөрийн эрх ашгийн хүрээнд хийж буй богино зайн улс төрөөс хэтрэхгүй бололтой. Д.Хаянхярваа гишүүний илэрхийлсэн байр суурийг МАН-ын бүлгийн дэд даргынх гэхээс илүүтэй, Дарханаас сонгогдсон Их хурлын гишүүний зүгээс хийж буй үйлдэл гэж харахаар.
Тэгвэл ийн Их хурлын намрын чуулган эхэлсэн өдрөөс л өрнөсөн Ерөнхий сайдыг огцруулах операцид Ардчилсан намынхан цэг тавихаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар арваад хоногийн өмнө Ардчилсан намынхан “Их Тэнгэр”-т цуглан, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн кабинетыг тогтвортой ажиллуулах талаар тунхаг хүртэл гаргасан байна.

Их тэнгэрийн уулзалтад Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндөр оролцоотой байсан аж. Мөн Ардчилсан намын фракцын дарга нар, Их хурлын гишүүн, сайдууд гээд өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт тэнд болсон байна. Ардчилсан намынхны албан бус уулзалтаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг сонгууль хүртэл тогтвортой ажиллуулах саналд нэгдсэн байна. Улмаар огцруулах бичигт гарын үсэг зурсан, төсөл парламентад ороод ирвэл дэмжиж кноп дарсан гишүүдтэйгээ улс төрийн хариуцлага тооцохоор болжээ. Улс төрийн хариуцлага гэдэг нь удахгүй болох ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах аж.

Хэдийгээр сөрөг хүчин МАН-ынхан огцруулах бичигт гарын үсэг зурлаа ч, Ерөнхий сайдыг авч үлдэх кнопын олонхи Ардчилсан намд бий. Улсын төсөв санхүү муудсан, ургацаа алдсан, удахгүй өвөл /зуд/ болох гэж байгаа, хамгийн чухал нь энэ бүх хүндрэлүүдийн араас сонгууль залгах гэж байгаа үед Засгийн газраараа оролдох нь огцорсон хийгээд огцруулсан, гуравдугаар ээлжээр хоолонд орсон хэнд ч хожмоо хохиролтой гэдгийг “Их тэнгэр”-ийн цуглаан дээр Ардчилсан намынхан ойлгоод тарсан аж.

Ардчилсан намын генсекийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Огцрох эсэх нь Ч.Сайханбилэгээс өөрөөс нь шалтгаална” хэмээн хэвлэлд ярьснаасаа хэдхэн хоногийн дараа “Засгийн газрыг огцруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй” гэж мэдэгдсэн нь “Их тэнгэр”-ийн цуглааны баталгаа мэт. Мөн Ардчилсан намын дарга З.Энхболд “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой” хэмээн өдөр тутмын нэгэн сонинд ярьжээ. Энэ бол Засгийн газар дээр хураад байсан хар үүл арилсан гэдгийн нотолгоо биз ээ.

Б.ЭНХЖАРГАЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Ариунаа 2015-10-27 122.201.24.197

Хурсан үүл гэнээ боловсролгүй юм чинь. Бат-үүл сургуульд сураагүй. Хэнээр бичиг үсэг заалгасан юм мэдэхгүй. Сургуульд сураагүй. боловсролгүй.

Ариунаа 2015-10-27 122.201.24.197

Хурсан үүл гэнээ боловсролгүй юм чинь. Бат-үүл сургуульд сураагүй. Хэнээр бичиг үсэг заалгасан юм мэдэхгүй. Сургуульд сураагүй. боловсролгүй.

Ариунаа 2015-10-27 122.201.24.197

Хурсан үүл гэнээ боловсролгүй юм чинь. Бат-үүл сургуульд сураагүй. Хэнээр бичиг үсэг заалгасан юм мэдэхгүй. Сургуульд сураагүй. боловсролгүй.

Зочин 2015-10-27 103.26.194.230

36 суудалтай нам асуудлыг дангаар шийдэж чадахгуй! Шийдэх эрх нь Энхбаярын гарт байгаа, тэр нэг л нартай удэр живж байгаа онгоцноос харайж бууж мэднэ

Зочин 2015-10-27 103.10.23.118

ЛУЙВИРЧАН НАРЫН ХУВИЙН ЭРХ АШИГ ХАНЦУУ ДОТРОХ НАЙМАА МОНГОЛ ТӨОРИЙГ МОНГОЛЫГ УСТГАЖ БАЙНА ИХ ХУРАЛЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН МИНЬ МАН АН ХОЁРООС НЭН ТҮРҮҮН ХАГЦИЙ

ЕРӨНХИЙЛӨГЧ ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. 2015-10-27 150.129.142.16

ЗАСГИЙН ГАЗАР ДЭЭР ХУРСАН ХАР ҮҮЛ АРИЛААГҮЙ ЭЭ. ХАРИНЧ ЦАС БОЛОН БУДАРЧ ЭХЛЭЭД БАЙНА. ЕС САЙХАНБИЛГЭЭР 2016 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙГ НЬ БАТЛУУЛАНГУУТАА ТООСЫГ НЬ ГӨВХӨӨР САВААГАА ЗЭХЭЖ БАЙНА ГЭНЭ ЦААНА ЧИНЬ. ЕС САЙХАНБИЛЭГ ЯАХАВДЭЭ ЗОДУУЛЖ БУЙ ЯМАА ШИГ БААХАН БАРХИРНА Л БИЗ. ТЭГЭЭД ОГЦРОО Л БИЗ. НҮХТЭД БОЛСОН АН -ЫНХНЫ НУУЦ УУЛЗАЛТАНД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦСОН БИШ БАЙДЛЫГ УЛАМ МУУТГАЖ САЙХАНБИЛГИЙГ ОГЦРУУЛАХ МОРИЙГ НЬ ЭМЭЭЛЛЭЖ ОРХИСОН ГЭНЭ. ИРЭХ 7 ХОНОГТ ДАРААГИЙН ЕС-ИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ИЛ БОЛНО.

Зочин 2015-10-27 103.26.194.137

Ардчилсан намд ард түмнээ, улс орноо гэх сэтгэлтэй хүн дүрстэн байна уу, огцрох огцруулахгүй гээд солиороод байхын, нэг ч гэсэн гарт баригдах ажил хийж ард түмнээ 2 иддэг болгооч

88671597 2015-10-27 112.72.13.103

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср incorvuz@mail.ru Утас:88671597

ABCD-korea-gaas 2015-10-27 58.122.150.191

MAH-iin kommentechid bolon facebook twitterchid AH-iin Amarjargal Batzandan nariig goshgoruulad s9uid maid . Ter MAHgaruudiinhaar bol 16 ond AH-aas ter 2-oos oor hun garahgui yum bhaa !? Tegeed yag tsagaa tulahaar onoo goshgortson 2 Amaraa Zandan ***** Jenko nart MAH-iin 1 shirheg pi.z.da sanal ogch haragdaach ! 16 ond Amaraa Zandan nariig ner devshuulehgui bhiig AH-iin udirdlaguudaas shaardaj bn

ABCD-korea-gaas 2015-10-27 58.122.150.191

Za erhbish tiim bailguidee ! AH zasagt garahaaraa UIH-d suuj bga hedn oorsdoo zasagaa MAH-iin hatgaasaarogtsruuldag , odoo bol MAH buren bureldehuuneeree ogtsruulah knop darchaad AH-aas 1 hunl knop darsan tohioldold AH oorsdoo ogtsruullaa gesen ug taraadag Altanhuyagiig harin MAH-iin 26 gaas gadna AH-iin erguuchuudees gadna hurald suugaagui hudlaa garuud yaltch ugui ogtsruulsan . Batzandang Amarjargal 2-iig bol tertei tergui 16 ond ner devshuuleh hereggui shuu !

йаө 2015-10-27 150.129.142.135

Сайханбилэг Баттулгын хүүд Дорнодын Халх голыг өгч байж амь мултарлаадаа

Irgen 2015-10-27 110.3.33.154

Odoo bol hamaagaa aldjee! Eronhiilogch hurtel oroltsson umuu! Za za harj l baiy! Eh oron elgen sadanguud chine teseh uu? Ta narch yahav sandaltaigaa zuuralddag l baij.

Зочин 2015-10-27 78.186.241.213

Uhseniih n Mongol ulsyn erh ashig baih ve, ene luivarchdad. Tertei tergui heden saryn daraa archigdana

Зочин 2015-10-27 150.129.142.231

buun shantaajchid, haynhyarvaa, zandan naraas ehleed. Iim ch uls tur baih gej

Зочин 2015-10-27 103.10.23.118

Таван толгой Халах гол хоёроо алдчахгүй юм сан