Их Британи энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Европын холбооноос гарсан. Ингэснээр гурван жил гаруй үргэлжилсэн Brexit-ийн процесс дуусч байгаа юм.
Ийнхүү Их Британи Европын холбооноос гарсан учраас Европын холбооны зүгээс Оросын зарим бараа бүтээгдэхүүнд тавьсан хориг, хязгаарыг цуцлах болно хэмээн Их Британийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Тухайлбал, хөнгөн цагаан ялтас, ферросилиц, метал болон ган хоолой зэрэг бүтээгдэхүүнд тавигдсан хязгаарыг Их Британи цуцлах ажээ. Гэхдээ Европын холбооны тавьсан гаалийн татварын шаардлагыг дагах юм.
Холбоотой мэдээ