Samsung-ийн ухаалаг зурагт яагаад ОХУ-д ажиллахгүй байгааг тайлбарлав | News.MN

Samsung-ийн ухаалаг зурагт яагаад ОХУ-д ажиллахгүй байгааг тайлбарлав

Samsung-ийн ухаалаг зурагт яагаад ОХУ-д ажиллахгүй байгааг тайлбарлав

Samsung-ийн ухаалаг зурагт яагаад ОХУ-д ажиллахгүй байгааг тайлбарлав

Өмнөд Солонгосын электрон бараа үйлдвэрлэгч Samsung Electronics компанийн ухаалаг зурагтын зарим үйлдэл ажиллахгүй байгаа талаар Оросын хэрэглэгчид ихээхэн гомдол мэдүүлэх болжээ. Тус компани албан ёсны цахим хуудсаараа дамжуулан үүнд хариулт өгчээ. Samsung брэндийн ухаалаг зурагтны зарим функцийг ОХУ-д ашиглах эрх аваагүй учраас үйлдлийг дэмжихгүй байгаа ажээ.

ОХУ-ын зах зээлд борлуулагдаж байгаа электрон бараа нь Евразийн Эдийн засгийн холбооны техникийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангасан гэдгийг уг барааны хайрцган дээр тодорхой тэмдэглэсэн байх ёстой юм. ОХУ нь Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орон.

Samsung компанийн онцлон дурдсанаар ,тус компани гадаад улсын зах зээлд зориулан, мөн тухайн нэг улсад зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ. “ОХУ-ын зах зээлд зориулсан барааны тэмдэглээ нь латинаар RU гэсэн бичигтэй байх” ёстойг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж