Сонгуулийн төсвөө коронавирусийн ааш аягт тааруулах болох нь | News.MN

Сонгуулийн төсвөө коронавирусийн ааш аягт тааруулах болох нь

Сонгуулийн төсвөө коронавирусийн ааш аягт тааруулах болох нь

Сонгуулийн төсвөө коронавирусийн ааш аягт тааруулах болох нь

Асар хурдацтай тархаж буй коронавирус дэлхийг тэр чигээр нь шахам хөл хорионд оруулж байна. Хөнөөлт вирус тархсан Хятадын дотоодод зарим тооцоогоор 60 сая хүн хөл хорионд байна. Халдварын голомт болсон Хятад, түүнтэй хил залгаа улс орнууд дотогшлох болон гадагшлах бүхий л урсгалаа бүрэн хяналтад аваад байна.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ гадаад оронд суух Элчин сайдуудаараа дамжуулан Хятадын удирдлага халдвартай хийх тэмцлийг хяналтандаа байлгаж байгаа, айж сандрах явдалгүй гэсэн мессежийг түгээсэн ч унтаад босоод ирэх тоолонд нэмэгдэж байгаа нас барагсдын болон шинээр халдвар авагсдын тоог хараад түгшихгүй байх аргагүй болгож байгаа юм.

Анагаахын эрдэмтэн судлаачид одоогоор вирусийг дарах эмчилгээний арга барилыг олж чадахгүй мөхөсдөж байна. Уханийн зэрлэг амьтдын зах дээр зарагдаж байсан ямар амьтнаас нь вирус тархсан тал дээр ч нэгдсэн хариуд хүрээгүй байна. Сарьсан багваахайнаас гэсэн таамаг байгаа ч сүүлийн өдрүүдийн таамгаар панголин хэмээх амьтнаас халдвар тархсан байхыг үгүйсгэхгүй байна. Панголиний махыг тансаг хоолонд тооцдог аж.

Эмчилгээ, оношилгоо, ерөндөг гээд энэ халдварын эргэн тойронд ойлгомжгүй зүйлс их байна. Ганц ойлгомжтой зүйл нь коронавирус дэлхийн улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятадын эдийн засаг тэр чигээрээ дэлхийн улс орнуудтай хэлхэгдсэн, харилцан хамааралтай байсныг бүгд мэднэ. Хятадад үйл ажиллагаа явуулж байсан дэлхийн топ брэндүүд, хамтарсан үйлдвэрүүд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, Хятад дахь салбарынхаа ихэнхийг зогсоогоод байна. Хамгийн гол нь вирусийн тархалтын цар хумигдах шинж одоогоор ажиглагдахгүй байгаа юм.

SARS-ийн халдварын үед Хятадын болоод Азийн улс орнуудын эдийн засаг багагүй сөрөг нөлөө амссан. Харин энэ удаад эдийн засагт ирэх хор хохирол нь тэр үеийнхээс давна гэсэн таамгийг шинжээчид эхнээсээ хийж эхэлж байна. SARS дэгдсэн 2003-2004 оны Хятадын эдийн засаг, одоогийн Хятадын эдийн засаг тэнгэр газар шиг ялгаатай болж, Хятадын эдийн засгаас олон улс орны эдийн засаг хамаатай болсон учраас хохирол их болно гэсэн таамгийг хийж байгаа юм. Форбесийн мэдээгээр 2003 онд Хятадын 1.6 их наяд ам.доллар байсан бол 2018 онд 13.6 их наяд ам.доллар, экспорт нь 2003 онд 438 тэрбум ам.доллар байсан бол 2018 оны байдлаар 2.5 их наяд ам.доллар, 2003 онд тэрбумтангүй байсан бол 2018 онд 324 хятад иргэний хөрөнгийн хэмжээ нэг тэрбум ам.доллар давжээ.

Энэ том эдийн засгийн цусны эргэлт зогсох нь нэгэнт нэг систем болон эргэлдэж байгаа бусад орны, том жижиг хамаагүй, эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Эхний нөлөөг нь монголчууд амсаад эхэлсэн. Монголын экспортын гол орлогын нэг нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногоос бараг зогслоо. Хүнс, өргөн хэрэглээний барааны импортын дийлэнх нь өмнөх хөршөөс хамааралтай байна. Эрээн рүү гарч, ойр зуур наймаа хийж амьдралаа залгуулдаг хэдэн зуун иргэний амин зуулга тасалдах нь ойлгомжтой боллоо. Өмнөд хөршөөс түүхий эдээ татан ажиллаж байсан олон үйлдвэр түүхий эдийн тасалдалд орох нь ойлгомжтой боллоо.

Энэ бүх нөхцөл байдлыг бодолцсон шинэ төлөвлөгөө боловсруулах шаардлага Засгийн газарт тулгарч байна. Байдал хүндэрвэл сонгуульд тохируулан баталсан төсвөө эргэн харахаас өөр аргагүй болох нь. Сонгуулиас өмнө амжиж хийх байсан улаан туузны ёслолууд бүтэх эсэх нь эргэлзээтэй болж байна. Улс орон даяар, өрх, иргэн бүр хэмнэлтийн горимд шилжинэ гэсэн давхар төлөвлөгөөтэй байхад буруудахааргүй байна. Эхний ээлжинд Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжих Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжих бодит алхам болно. Цаашлаад сонгуульд зориулсан бүтээн байгуулалтыг танаж, сонгуулийн зардал дээр ч улс төрийн намууд, нэр дэвшигчид бодолтой хандах хэрэгтэй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-10 103.14.38.134

100 жилийн давтамжтай дэлхийг хамарсан халдварт өвчин тархдаг түүх байна. Энэ жил хятадын тахалаас болгоомжлох хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-10 202.179.26.88

ene tuhai bodoj baigaa amitas ih tsuuhun baigaa met. 2-r uliralaas effect n medegdej ehelne dee. er n bolboos nom devtriig ulandaa gishgesen mongolchuud medee medeelliin zuviig n tusgaj avaad analyse hiigeed shiidver gargatlaa mash uddag yum baina. mal sureg shig l yumuu gej bodogdono

Avatar

zochin 2020-02-10 122.201.21.8

Өнөө маргаашаа аргацааж байгаа Энхтүвшин,Улаан мэтийн зөнөсөн өвгөд зонхилсон Хүрэлсүхийн Засгийн газарт үнэндээ чадамж алга, үтэр түргэн шинэчлэлт хийх шаардлагатай болжээ Яг үнэн Санал нэг байна

Avatar

зочин 2020-02-10 103.229.122.226

Юу ч хийж чадахгүй харааж хэвлэлээр мөөрөхөөс өөр юм мэдэхгүй хөгийн амьсгаа байж чи хол очиж гуагал

Avatar

Борхүү 2020-02-10 66.181.161.80

Хүн ардаа тэр тусмаа тэтгэвэрийн хөгшидөө зээл авсан аваагүй …авсан н бол ядуу аваагүй н баян гэж тооцдог дэндүү харалган тэнэг …….үндсэн хуулийг уландаа гишгэсэн доромжилсон ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДЫГ ЗАСГИЙН ӨНДӨРЛӨГӨӨС ДАРУЙ АВЧ ХАЯХ СОНГУУЛЬ АЙСУЙ ……ЭХ Н БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ Н БУЛИНГАРТАЙ ГЭЖ …. ТӨРИЙН ТЭРГҮҮН Н ЕРӨНХИЙ САЙД Н ИХ ХУРЛЫН ГИШҮҮД Н БҮГД ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ҮГ.СЭН НИЙЛЖ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭС НУУЖ ХУЛГАЙЛАГЧ …… МОНГОЛД ЯГ УКРАЙН ШИГ ЗАСАГ СОЛИГДОЖ ЦЭВЭРШИЖ ЭРҮҮЛЖИНЭ

Avatar

э 2020-02-10 202.9.40.112

одоо эдийн засаг зогсож монголчууд аймшигтай ядуурна 6 сард сонгууль болоход энэ засгийн газрыг бараг баасаараа шидэх болтлоо узэн ядна сонгуулиар попууд ямар ч шансгуй болно монголыг бурхан харлаа

Avatar

Зочин 2020-02-10 103.229.122.226

Тэгээд чам шиг хулгайч араатнуудийг сонгох уу

Avatar

Зочин 2020-02-10 43.228.129.204

Zuvuu zuv

Avatar

jsjdBS 2020-02-10 202.9.40.74

xed xonog xooson xonood irexeer Mongolchuud jaaxan ch gesen oorsdoo ymaa xiix xergetei gedgiig oilgox bailgui dee

Avatar

Иргэн 2020-02-10 202.126.89.166

Өнөө маргаашаа аргацааж байгаа Энхтүвшин,Улаан мэтийн зөнөсөн өвгөд зонхилсон Хүрэлсүхийн Засгийн газарт үнэндээ чадамж алга, үтэр түргэн шинэчлэлт хийх шаардлагатай болжээ

Avatar

Baasan chubgants 2020-02-10 202.9.46.116

Haranhui zasagiig airand ni abaachih songuuli dvhlvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж