Сонгуулийг 14.6 тэрбумаар зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийг 14.6 тэрбумаар зохион байгуулна

Монгол Улсын ирэх оны төсөвт Сонгуулийн ерөнхий хороонд 14.6 тэрбум төгрөгийн зардал тусгагдсан байна. Уг төсөв нь УИХ-ын сонгуулийг зохион байгуулах зардал аж. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн “Бид сонгууль зохион байгуулах энгийн өртгөө тооцвол 20 орчим тэрбум төгрөг болохоор байсан. Гэвч бид эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед төсөв хэмнэх зорилгоор 2012 оны сонгууль зохион байгуулсан төсвөөс 300 сая төгрөгөөр бууруулж, 16.5 тэрбум төгрөг байхаар Сангийн яаманд саналаа оруулсан. Харин Сангийн яаман дээр асуудлыг хэлэлцээд, 14.6 тэрбум төгрөг болгож бууруулсан байгаа. Тиймээс бид бүхэн сонгуулийн ерөнхий хорооны төсвийг анх өгсөн саналаас бууруулахгүй байх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн” аж.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж