Коронавирусийн сэжигтэй тохиолдлууд манай улсад гарсаар байна. Хамгийн сүүлд Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн ч шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй болох нь тогтоогджээ.
Тэгвэл манай улсад дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэлээс тодруулахад "29 настай иргэн 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монголоос гарч, Хонгконг, Вьетнам, Солонгос зэрэг орноор аялж, өчигдөр /2020.02.08/ онгоцоор ирсэн бөгөөд халуурах, бие арзайх шинж тэмдэгтэй байсан учраас ХӨСҮТ-д тусгаарласан байсан. Тухайн иргэний шинжилгээний хариу дөнгөж сая гарч, сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон” гэв.
Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд голомттой бүс нутгаар аялахгүй байх, аялсан тохиолдолд 14 хоног өөрийгөө бусдаас тусгаарлах, хэрвээ шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг ЭМЯ зөвлөж байгаа билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ