Парисын Их дуулгын хоёрдох өдөр

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Парисын Их дуулгын хоёрдох өдөр

Парисын Их дуулгын хоёрдох өдөр

Жүдогийн Парисын Их дуулгын хоёрдох өдөр буюу сүүлийн өдрийн барилдаанууд үргэлжилж байна.

  • Эрэгтэй

-81 кг-ийн А хэсэгт Н.Дагвасүрэн эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Францын Квинтен Жубертэй тааран барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

С хэсэгт О.Ууганбаатар эхний тойрогтоо гоц мөргөн, хоёрдугаар тойрогтоо Аргентин улсын Моралес Томасыг ялж дараагийн шатандаа Бельгийн Кассе Маттиастай учраа таарлаа.

-90 кг-ийн В хэсэгт Г.Алтанбагана эхний тойрогтоо Францын Ташиер Лорисыг ялан, хоёрдугаар тойрогтоо Японы Мурао Санширотой таарч барилдан ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүллээ.

-100 кг-ийн D хэсэгт Л.Отгонбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Нидерландын Катарина Симеонтой учраа таараад байна.

+100 кг-ийн А хэсэгт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Тажикстаны Мирмамадов Шакармамадыг ялан хоёрдугаар тойрогтоо Нидерландын Мейер Ройтой учраа таараад байна.

D хэсэгт Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Босниа Герзоговина улсын бөх Садикович Харуныг ялан дараагийн шатандаа Германы Хейнле Свентэй таараад байна.

  • Эмэгтэй

-70 кг-ийн D хэсэгт Ц.Наранжаргал эхний тойрогтоо Францын Хелейне Меллисатай тааран барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

-78 кг-ийн A хэсэгт О.Мөнхцэцэг эхний тойрогтоо Оросын Шмелева Антонинатай тааран барилдаж ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж