Алдарт баритон Э.Амартүвшин эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Алдарт баритон Э.Амартүвшин эх орондоо иржээ

Алдарт баритон Э.Амартүвшин эх орондоо иржээ

Дэлхийн дуурийн урлагт Монгол хэмээх нэрийг цуурайтуулж яваа алтан хоолойтнуудын нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ.  Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа амарч байгаа аж. Түүний хань Д.Туяа нь эр нөхөртэйгөө нэг салбарт хүчин зүтгэдэг бөгөөд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байсан юм.  Гэргий Д.Туяа нь Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсч, Итали улсад мэргэжил дээшлүүлсэн уран бүтээлч юм.

Тэрбээр Олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т Монгол Улсын дуурийн гавъяат жүжигчин Э.Амартүвшин нэр дэвшээд буй. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна. Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор,  тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон ВЕРОНА сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сангууд хамтран тодруулж, ивээн тэтгэдэг байна.

Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин дотор манай дуучин багтсан нь олны анхаарал татаад байгаа юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж