Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ | News.MN

Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Хятадын Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан нас барсан ч олон нийт түүнийг “баатар” хэмээн өргөмжилж байна. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт орон нутгийн цагаар 02.58 цагт коронавирусийн халдварын улмаас нас барсан. Тэгвэл Ухань хотын албаныхан Ли эмчийн гэр бүлд 820 мянган юанийн нөхөн олговор олгохоор болжээ. Түүнийг ажил, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан гэж үзэн дээрх нөхөн олговрыг олгохоор болов. Ли эмчийн ард өндөр настай эцэг эх, хөл хүнд эхнэр, таван настай хүү нь өнчирч хоцорлоо. Ээж нь Ли эмчтэй салах ёс ч хийж чадаагүй тухайгаа видео бичлэгээр дамжуулан мэдэгджээ. Ли эмч өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Ухань хотын оршин суугчид Ли эмчийн ажиллаж, нас барсан төв эмнэлгийн гадна цуглан түүний зургийн өмнө цэцгийн баглаа тавьж, лаа барин гашуудлаа илэрхийлжээ. Хятадын Ёс зүйн хяналтын төв комиссоос Ли эмчтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.

Ли эмч өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд гарсан уушгины үрэвсэлт өвчин нь “SARS”-тай төстэй вирусийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтайг нийтэд анхааруулахыг хичээж байжээ. Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн “SARS”-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Түүний ойр дотынхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дурдалгүй цахим орчинд тарсан байна. Дөрөв хоногийн дараа түүн дээр олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулж, анхааруулга өгсөн аж.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-09 64.208.156.226

PALAM BARSYG

Avatar

copy 2020-02-09 64.208.156.226

news.mnd bichigch dyyriagchid

Avatar

ЭРХ ЧӨЛӨӨ 2020-02-09 183.81.171.2

ЯАХАВ ДЭЭ ХҮНИЙ ҮЗЭЛ БОДОЛЫГ ХОРИДОГ ХҮНИЙ ЭРХИЙГ ХОРИДОГ КОМНИСТУУД ШАНГАА ХҮРТЭЖ БАЙГААН НЬ ТЭР

Avatar

gadnii urgen bolson xyniig ylsaas xuux,XONOGIIN TOO XETERBEL IX XEMJEENII TOPGUULI.XURAAX 2020-02-09 64.208.156.226

ylsiix ni byx yumiig gadniixan abchaad baixad galzyydaa yzen yadaad baidgiin bishy,zailyyl.
erx chuluuniixoo gazraa yyrd noirsooroi.

Avatar

iim ounii xomsdoltoi xymyysee gomdolgyi geed gariin ysegii ni zyryylaad byr musun irexgyigeer gargax 2020-02-09 64.208.156.226

byy opyyl,SHALGAN

Avatar

oyd yaraltai 2020-02-09 64.208.156.226

GADNII EMLEG BARIULAXAA BOLIOCHEE lalruudaa

Avatar

ymxii sanaat 2020-02-09 64.208.156.226

1 emnelgiin BUURNII AMRAA TASLAGCH

Avatar

gadniixnii buznessiig -opuulaxaa boliochee adilxan alii shyy 2020-02-09 64.208.156.226

XENIIG BAS ALCHAAD ALUURCHINTAJ BAIGAAN

Avatar

Зочин 2020-02-09 173.245.219.120

Jinhene emch erelheg er baijdee. Hoid nasandaa mongol hun bolj turuusei

Avatar

Болороо 2020-02-09 182.160.38.154

Манайхан Хятад хүмүүсийг их муулдаг сайн сонсоцгоо. Хүн л өол хүн тэр хүнд ар гэр ах дүү хань үр хүүхэд гээд бүгд бгаа. Ямар их эмгэнэл вэ. Үнэхээр мэргэжилдээ үнэнч ард түмнээ дэлхий нийтийг аюулаас сэрэмжлүүлж байсан мундаг эмч байна. Гэтэл манай зарим нэг тэнэг эмч нар мөнгөний төлөө ард түмнээ хохироож шулж баяжчихаад ханаж цадахгүй бас УИХ ын гишүүн болохын тулд аюултай өвчнөөр шоу хийгээд явж байдаг дүүрсэн н**ш байна.

Avatar

Zochin 2020-02-09 24.46.100.17

Ajilaa hiij b.gaad hohirson hund nohon olgovor toroos ogoh ystoi

Avatar

bodol 2020-02-09 66.181.179.119

iim humuus olon boloosoi, sain humuus… hyatad baina uu Mongol baina uu hamaagui gol n hun chanar bidend heregtei baina. Unuudur Mongold hovor zuil bolsondoo.

Avatar

сэтгэ 2020-02-09 43.242.243.46

сайд саран аниатай тооцоо хийнээ .гудамжны ил худалдаа .нарантуул .хархорин хар.шѳнийн баарууд очоод хар .контор царайлаад бѳгсѳѳрѳѳ ажиллахаа зогсоо

Avatar

шудрага ёс 2020-02-09 43.242.243.46

шижинпэн бүрэн эрхэт тѳлѳѳлѳгчѳѳ явуулж эмчийн асуудлыг шалгаж тогтоолгож бна. Уханий 3 даргийг шалгалтын дүн гартал гянданд хангамжтайгаар хадгалаж бна .буруутвал ц

Avatar

Зочин 2020-02-09 202.179.26.216

Нийтийн тусын тулд ажилладаг хүн, Айлган сүрдүүлж явдаг дарганцар хоёрын ялгаатай байдал л юм

Avatar

Зочин 2020-02-09 202.55.188.43

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө амь бие хайргүй тэмцэж байгаад л хорвоогийн мөнх бусыг үзэж дээр хөөрхий .Үүрд дурсагдаж яваасай.

Avatar

fuck 2020-02-09 192.82.71.170

mongol d iimerhuu dargantsar nar tahal bolson, nam dagasan hulgaichuud

Avatar

999 2020-02-09 192.82.74.98

Хүн ардынхаа төлөө чин сэтгэлээ зориулсан буянт эмч маань бурханы орондоо тавтай нойрсоорой.
УМ МА НИ БАЛ МИ ХУМ

Avatar

Amar 2020-02-09 182.160.33.216

Нөхөн төлбөр олгосон нь зөв сайн хэрэг шүү.Ядар ч байхад нь хөршрүүгээ муу үг чулуудаж монгол заншилаа гээхгүй байвал бүр сайн.

Avatar

Зочин 2020-02-09 202.179.25.218

төрийн дайсан болох дөхсөн 34хөн настай эмч нас барсан нь сэжигтэй

Avatar

Зочин 2020-02-09 202.179.25.218

Энэ эмчийн үгэнд ороод хөл хорио тогтоож цагаан сарын баярыг хорьсон бол тахал ингэж тарахгүй байж дээ. Үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлсэн хүнийг боомилдог төр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж