Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Ли эмчийн гэр бүлд нөхөн олговор өгчээ

Хятадын Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч, 34 настай Ли Уэнлиан нас барсан ч олон нийт түүнийг “баатар” хэмээн өргөмжилж байна. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт орон нутгийн цагаар 02.58 цагт коронавирусийн халдварын улмаас нас барсан. Тэгвэл Ухань хотын албаныхан Ли эмчийн гэр бүлд 820 мянган юанийн нөхөн олговор олгохоор болжээ. Түүнийг ажил, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан гэж үзэн дээрх нөхөн олговрыг олгохоор болов. Ли эмчийн ард өндөр настай эцэг эх, хөл хүнд эхнэр, таван настай хүү нь өнчирч хоцорлоо. Ээж нь Ли эмчтэй салах ёс ч хийж чадаагүй тухайгаа видео бичлэгээр дамжуулан мэдэгджээ. Ли эмч өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтэж, хоёрдугаар сарын 1-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.

Ухань хотын оршин суугчид Ли эмчийн ажиллаж, нас барсан төв эмнэлгийн гадна цуглан түүний зургийн өмнө цэцгийн баглаа тавьж, лаа барин гашуудлаа илэрхийлжээ. Хятадын Ёс зүйн хяналтын төв комиссоос Ли эмчтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаа мэдэгдсэн байна.

Ли эмч өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Уханьд гарсан уушгины үрэвсэлт өвчин нь “SARS”-тай төстэй вирусийн халдвараар үүсгэгдсэн байх магадлалтайг нийтэд анхааруулахыг хичээж байжээ. Ли эмч анх арванхоёрдугаар сард өвчний голомт болох газарт ажиллаж байхдаа эмнэлэгт хүргэгдэж ирсэн долоон өвчтөн “SARS”-тай төстэй шинж тэмдэг үзүүлж байхыг анзаарчээ. Дараа нь арванхоёрдугаар сарын 30-нд хамтран ажиллагч нартаа бүлэг чатаар дамжуулан аюулыг сэрэмжлүүлэн, сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцсаа зэхэхийг зөвлөсөн байна. Түүний ойр дотынхондоо сэрэмжлүүлж хүргэсэн мэдээллийн зураг удалгүй Ли эмчийн нэрийг дурдалгүй цахим орчинд тарсан байна. Дөрөв хоногийн дараа түүн дээр олон нийтийн аюулгүй байдлын хорооны ажилтнууд ирж худал мэдээлэл тараасан болон олон нийтийг хий айлгасан гэх хоёр бичиг дээр гарын үсэг зуруулж, анхааруулга өгсөн аж.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж