Н.Төгсцогт “WBC” холбооны аварга Гари Рассельд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт “WBC” холбооны аварга Гари Рассельд ялагдлаа

Н.Төгсцогт “WBC” холбооны аварга Гари Рассельд ялагдлаа

Мэргэжлийн бокст хүч үзэж яваа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассель Жр. –тай Пеннсилвани муж улсын Аллентаун хотын “PPL Center” төвд тулаанаа хийлээ. Тэрбээр 12 үеийн турш идэвхтэй тулалдсан ч 115:113 буюу хоёр оноогоор ялагдлаа. Өдгөө 27 настай Н.Төгсцогт 2015 оноос хойш мэргэжлийн боксын рингд тулалдахдаа 11 удаа ялж, нэг ч ялагдалгүй байсан юм.

Ийнхүү Гари Рассель Жр. аваргын бүсээ хадгалж үлдээ. Өдгөө 31 настай Гари Рассель мэргэжлийн бокст амжилттай яваа тамирчин. Мэргэжлийн боксын хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж, дөрвөн удаа бүсээ хамгаалсан тэрбээр шилдэг тамирчдын нэгээр удаан хугацаанд нэрлэгдэж иржээ. Тэрбээр мэргэжлийн боксын рингд 11 жил тулалдахдаа 30 удаа ялсны 18 нь  “KO” буюу хүнд цохилт аж. Гари Рассель нэг удаа ялагдсан.

Эх сурвалж: fansided.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж