Венесуэл нефть үйлдвэрлэлээ гадаадын фирмүүдэд алдлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Венесуэл нефть үйлдвэрлэлээ гадаадын фирмүүдэд алдлаа

Венесуэл нефть үйлдвэрлэлээ гадаадын фирмүүдэд алдлаа

Эдийн засгийн хүнд хямралтай нүүр тулсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын газрын тосны үйлдвэрлэлд гадаадын фирмүүд оролцохыг зөвшөөрлөө. Ийнхүү дэлхийн хамгийн том нефтийн нөөцтэй Венесуэл улсын газрын тос олборлолт гадаадынхны мэдэлд оров. Сүүлийн долоон жилийн турш эдийн засгийн хямралд орсны эцэст эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд Николас Мадуро өмнө нь социалист хувьсгалын төв нь болж байсан бодлогоо өөрчиллөө.

Венесуэлийн хуулийн дагуу нефтийн бүх ордуудын гол хувьцаа эзэмшигч нь төрийн өмчит компани байх ёстой. Гэвч Венесэулийн төрийн өмчит “Petróleos de Venezuela” буюу “Pdvsa” компани АНУ-ын эдийн засгийн хориг болон олон жилийн орлогын буруу хуваарилалт, авлигын улмаас алдагдалтай ажиллаж, албан бусаар гадаадын компаниудтай хамтрахаас өөр аргагүйд хүрчээ. Венесуэлийн газрын тос олборлолтыг ОХУ-ын Роснефть, Европын зарим компани болон Хятадын группүүд, Венесуэлийн бүлэг магнатуудын мэдэлд аваачих гэж буйг үндсэрхэг үзэлтэн улстөрчид эсэргүүцэж байна. Харин зарим шинжээчдийн үзэж буйгаар гадаадын компаниудын хүчээр Венесуэлийн нефтийн үйлдвэрлэл ирэх 10 жилийн хугацаанд өдөрт 2.6 сая баррель хүрч сэргэж, 200 тэрбум гаруй хөрөнгө оруулалт татах боломжтой аж.

АНУ-ын 2019 оны нэгдүгээр сард тавьсан хоригоос болж Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл 1940-өөд оноос хамгийн бага хэмжээнд хүрч буурчээ. Газрын тосны орлого Венесуэлийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлдэг.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж