Израйлийн арми 172 зорчигчтой онгоцыг сөнөөх шахсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Израйлийн арми 172 зорчигчтой онгоцыг сөнөөх шахсан гэв

Израйлийн арми 172 зорчигчтой онгоцыг сөнөөх шахсан гэв

Сирийн нийслэл Дамаск хотын захад пуужингийн цохилт өгөх үедээ Израйлийн арми 172 зорчигчтой нисэх онгоцыг онох эрсдэлтэй байсныг ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. ОХУ-ын яамны төлөөлөгч Игорь Конашенкогийн мэдээлснээр Израйлийн дөрвөн ширхэг “F-16” сөнөөгч онгоцууд орон нутгийн цагаар Пүрэв гаригийн 02.00 цагт Дамаск хотын захад найман пуужинг харважээ. Энэ нь Тегеранаас Дамаск хүрэх 172 зорчигчтой “Airbus-320” нисэх онгоц газардахаар бэлтгэж байхтай агаарын цохилт давхацжээ.  Улмаар тус нисэх онгоц чиглэлээ өөрчилж, Дамаск хотоос 300 км орчим зайтай орших Хмеймээм агаарын баазад хагас цагийн дараа ослын буулт хийсэн байна. Тус агаарын баазыг ОХУ-ын цэргийнхэн удирдаж байгаа. Тус мэдэгдэл “FlightRadar24” сайтын нислэгийн мэдээллээр баталгаажсан байна.

Энэ талаар тодруулахад Израйлийн Ерөнхий сайдын албанаас мэдээлэл өгөөгүй байна. Гэхдээ Израйлийн арми Сири болон Ираны талд агаараас цохилт өгснөө хүлээн зөвшөөрчээ. Хойд хэсгийн Идлиб хотноо ОХУ-ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газрын арми болон Туркийн цэргүүдийн хооронд тулаан болжээ.

Өмнө нь Ираны талаас Тегеран хотоос хөөрсөн Украины 176 зорчигчтой нисэх онгоцыг буудаж сөнөөсөн юм.

 

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж