“Tom and Jerry” хүүхэлдэйн кино 80 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

“Tom and Jerry” хүүхэлдэйн кино 80 нас хүрлээ

“Tom and Jerry” хүүхэлдэйн кино 80 нас хүрлээ

Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг “Tom and Jerry” буюу муур, хулгана энэ долоо хоногт 80 нас хүрч байна. Бүтэлгүй “Том” муур, овсгоотой “Жерри” хулганын хэзээ ч дуусахгүй мэт хөөцөлдөөн, адал явдлыг үе, үеийн хүүхдүүд үзэж өссөн ба одоо ч алдартай хэвээр.

“Том ба Жерри” хүүхэлдэйг бүтээсэн уран бүтээлчид болох Билл Ханна 2001 онд, Жое Барбера 2006 онд таалал төгсчээ. “Том ба Жерри” хүүхэлдэйний нэг онцлог нь муур, хулганын хөдөлгөөнийг хөгжмөөр илэрхийлсэн байдаг ба чихэнд хоногшсон тэрхүү хөгжмийг Скотт Брэдли зохиожээ. Өдгөө тус хүүхэлдэйн киноны эрхийг “Warner Brothers” компани эзэмшиж байгаа бөгөөд ирэх зул сарын баярын өмнө бүрэн хэмжээний адал явдалт кино гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж