Өвөрхангайн иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Өвөрхангайн иргэний шинжилгээний хариу маргааш гарна

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан талаар өчигдөр /2020.02.08/ Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч, Шилийн гол аймгаас ирсэн аж. Улмаар биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалах шинж тэмдэгтэй байсан тул уг иргэнийг тусгаарлаад байгаа юм.

Сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг иргэний шинжилгээний хариу маргааш /2020.02.10/ гарах гэнэ. Тэрбээр 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн бөгөөд хамт байсан хавьтлын хүмүүст тандалт судалгаа хийж байгааг албаныхан мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын захирамж гарч, үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 9-ны өдөр хүртэл түр зогсоолоо.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж