Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 02-ыг хүртэл цахим тоглоом, интернет кафены газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг шалгахаар нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Идэр таур төвийн нэгдүгээр давхарт байрлах иргэн Б.Чинзоригийн интернет кафены газар ажиллаж байсан аж. Тус газрыг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоов.
А.АНИР
Холбоотой мэдээ