Таван шуудай үнсийг сайжруулсан шахмал түлшээр солино

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Таван шуудай үнсийг сайжруулсан шахмал түлшээр солино

Таван шуудай үнсийг сайжруулсан шахмал түлшээр солино

Таван шуудай үнсийг нэг шуудай сайжруулсан шахмал түлшээр сольж, дахин боловсруулах туршилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эхлүүлээд байгаа гэнэ. Тодруулбал, туршилтын төслөөр 2020 оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн долоо, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн хоёр, гуравдугаар хороодод үнсийг ангилж, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, нийт 11 мянга 845 өрхийг хамруулах юм байна.

Швейцарийн Хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа аж. Үнс нь нүүрсэнд агуулагдах шатдаггүй нэгдэл юм. Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, гэр хороолол тэлэлтээс шалтгаалан жил бүр үнсний хэмжээ ихэсч байна. Өвлийн улиралд хотын нийт хог хаягдлын 48.2 хувийг үнсний хаягдал эзэлж байгааг албаныхан мэдээлжээ.

Иргэд сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсээ хорооноос тараасан купоноор гэрийнхээ ойр байгаа сайжруулсан түлш борлуулах цэгээс таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшуулалд үнэгүй авах юм байна. Ингэхдээ үнсийг хөргөсний дараа шигшиж, дутуу шатсан хэсгийг болон хаягдлыг ялгасан байх, үнсээ хөргөсний дараагаар савлах, үнсийг шуудайнд дүүргэн ууталж, амыг нь сайтар боож тээвэрлэхэд бэлтгэх шаардлагатай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж