ДЭМБ: Олон улсын эрүүл мэндийн баг БНХАУ руу илгээнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Олон улсын эрүүл мэндийн баг БНХАУ руу илгээнэ

ДЭМБ: Олон улсын эрүүл мэндийн баг БНХАУ руу илгээнэ

НЭМЭЛТ:

Коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Хятад улс руу олон улсын эрүүл мэндийн баг илгээх болсныг өнөөдөр /2020.02.09/ мэдэгдлээ. ДЭМБ-ын ерөнхий дарга Тедрос Аданом Гебреисусын мэдээлснээр олон улсын багийн ахлагч нь Даваа эсвэл Мягмар гаригт Хятадад очих бол бусад мэргэжилтнүүд араас нь очих аж. Тус багийн бүрэлдэхүүнд АНУ-ын өвчнийг хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд багтах бололтой. Одоогоор Хятадад очиж ажиллах олон улсын багийн ахлагч болон гишүүдийн нэрсийг зарлаагүй байна.


КОРОНАВИРУСИЙН НАС БАРАЛТ “SARS”-ЫГ ДАВЖ ГАРЛАА

Хятадад гарч, олон улсад тархаад буй коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 2013 оны “SARS” өвчнийг давж гарлаа. Өмнө нь “SARS” халдвараар 20 гаруй оронд 774 хүн нас барсан бол одоогийн байдлаар коронавирусийн өвчлөлөөр 812 хүн нас бараад байна. 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09.00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37 мянга 251-т хүрч биеийн байдал хүнд 6188, бүрэн эдгэрсэн 2651 байна.

Хятадын Ухань хотын Жинеинтан эмнэлэгт 60 настай АНУ-ын иргэн нас барснаар коронавирусийн халдвараар нас барсан анхны гадаад улсын иргэн болжээ.

Хонгконгод  халдварын 26 тохиолдол хоёр долоо хоногийн хөл хорио тогтоосон байна. Францад өнгөрсөн Баасан гаригт шинээр халдварын таван тохиолдол илэрсэн нь Их Британийн иргэнд бөгөөд өвчтөнүүдийн дунд 11 настай хүү байна. Ингэснээр Францад халдвар авсан хүний тоо 11 боллоо.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж