Хонины махны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Хонины махны үнэ буурчээ

Хонины махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг танилцуулж байна. Энэ долоо хоногт хонины махны үнэ буурсан байна. Харин гурилын үнэ тогтвортой байгаа бол монгол төмс, луувангийн үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

Махны үнэ

2020 оны хоёрдугаар сарын I долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9589 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 452 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 төгрөгөөр (0.1%) өссөн бол үхрийн цул махны үнэ 146 төгрөгөөр (1.1%) буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.6%), хонины цул махны үнэ 549 төгрөгөөр (5.6%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13 мянан төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2020 оны хоёрдугаар сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2000 төгрөг
  • 1-р зэргийнх 1100-1500 төгрөг
  • 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1390-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Барс” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1399 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1399 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны хоёрдугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.5 хувиар өсч 822 төгрөг, байцай 3.8 хувиар өсч 1675 төгрөг, монгол лууван 2.0 хувиар буурч 1514 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж