Олон улсын эрдэмтэд Монголд чуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Олон улсын эрдэмтэд Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Олон улсын эрдэмтэд Монголд чуулна

ШУА-ийн нийгмийн улсын салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Энхчимэг, ШУТИС-ийн БУХС-ийн дэд профессор доктор А.Энхбат, ШУА-ийн түүх Археологийн хүрээлэнгийн түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч доктор Д.Тод,  ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал Академч Л.Болд, ШУА-ийн Гадаад харилцаа- хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Бандий нар “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Исламын Бүгд Найрамдах Иран улсад айлчлах үедээ Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан Монголын Ил хаадын улсын түүхийг хамтран судлах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн Яамын Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8 нийтийн тооллын 13-14 дүгээр зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс Гэрэгэ сэдэвт олон улсын эрдэм шинжэлгээний хурлыг энэ  сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо (Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд )  зохион байгуулах аж.  Эрдэм шинжэлгээний хурлын үеэр  есөн орны төлөөлөгч  Монголын өв соёл, Азийн 13-14 дүгээр зууны үнэт зүйлстэй танилцана. Үүний үр дүн нь дэлхий дахинд Монголын хөгжлийг судлан эхлэж байна Монголчууд бид өөрсдөө түүхээ мэдэхгүй, ойлгохгүй байгаа бөгөөд сурталчлан таниулах, ойлгуулахыг зориход оршино гэж хэллээ.

Ө.ОТГОНЖАРГАЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-10-27 112.72.13.24

Германд хэвлэгдсэн, “Орос Хятадын завсар дахь Монгол Улс” ном Өрнөдөд oлон уншигчдын анхаарлыг татаж, гуйлгээтэй байна. Дэлхийд том сүлжээ Amazon-оор US$ 50 зарагдаж буй энэ номын монгол,орос хувилбар Интерном, УИД зэрэгт их хямд байна. 99187553 -аар ярьж илүү хямдаар авч болохоор байна. Өрнөдөд зарагдаж буй холбоос нь : http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren

монгол 2015-10-27 99.100.37.250

Америкчууд дундажаар 3500 долларын цалин авдаг. Харин ном нь дундажаар 20 доллар, Амазонгоор бол бүр 15 доллар байдаг. Гэтэл наад номны чинь үнэ хэтэрхий өндөр байна